Нөгөө дөрөв бурхадаас юу гуйсан юм бол?
Дамдинням: Намрын чуулганы нээлт дээр намайг телевизийн зураглаачид тогтож аваасай, бурхан минь тэдний нүдийг нээж, миний хүслийг сонсож хайрла.
Ганхуяг: Тавин мянган доллартай л бол тааваараа Монголд оршин суух талаар хуульчлаад авбал ингэж ганцаардаж суухгүй, ихээ олуулаа болно доо, албан бланкаа ашиглуулсан намайг, ард нь зүтгэсэн Булгантуяаг бурхан тэнгэр минь бузгай ивээж, тэнэг монголчуудаар тэр хуулийг дэмжүүлж хайрла.
Энх-Амгалан: Дарханы замын тендерийг битгий л шалгаасай, энэ ард түмэн тэр замыг мартаасай бурхан минь гэж…
Цогтгэрэл: Женког бурхан ивээж, намайг Женко ивээж, намын биш гэхэд бүлгийн дарга болох юмсаан…
Эмүжин