Монголдоо анхдагч лед гэрлээр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гэрэл брэнд” нь үүсгэн байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрэглэгч өөрийн фото зураг болон хүссэн хэлбэр, дүрс, зураг загвар , үг текстээ хүссэнээрээ захиалж хийлгэдгээрээ “Гэрэл брэнд” бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээс онцлог давуу талтай.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү анхаарч ажилласны үр дүнд одоогоор тэд 10 гаруй нэр төрлийн гэрлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн загвараар үйлдвэрлэж байна.
Үүнд хамгийн их эрэлттэй байдаг бүтээгдэхүүн бол ширээний гэрэл, ширээний гэрэлт цаг. Мөн албан байгууллагуудын хувьд сүүлийн үед гэрэлт цом өргөмжлөлийг сонгож хийлгэх нь түгээмэл болсон. Хурим найр, байр байшингийн мялаалганд бол гэрэлт ханын сувинер, жаазтай гэрлүүдийг түгээмэл сонгодог бол шинэ хүнээ өлгийдөн авсан хайртай хүмүүстээ өгөх бэлгээр ханын болон ширээний гэрэлт цагуудыг сонгох нь элбэг.
Учир нь бүтээгдэхүүнүүд бүгд гэрэл асдаг учраас нэг талаараа шөнө хүүхдээ хөхүүлэх үед цаг нь өөрөө гэрэлтэж байх учраас нөгөө талаараа шөнийн зөөлөн гэрэлтүүлэг болдог давхар гэрийн чимэглэлийн үүрэг ч гүйцэтгэчихнэ.
Энэ мэт хаана ч хэний ч харааг булаах өнгөлөг тод гэрлүүдээр та өөрийн нандин дурсамж, чин сэтгэлийн үгээ гэрэлтүүлэх боломжтой учраас гэрэл брэнд сүүлийн үед трэнд болоод байгаа.
Хэрэглэгч хүссэн зураг загвараараа захиалгаа үүсгэсний дараа загварыг зурж , гэрэл болохоос өмнө өөрт нь харуулж загварыг харилцан тохиролцож 100 хувь захиалагчийн хүсэлт, хүлээлтэд нийцүүлж хийдэг нь захиалагчдийн сэтгэл ханамжийг дүүрэн байлгаж чаддаг гэж тэд ярьж байна.
Та өөрийн хайртай дотны хэн нэгэнд онцгой, давтагдашгүй, үнэ цэнэтэй бэлэг хайж байгаа бол Монголдоо үйлдвэрлэгч, Хайраар гэрэлтүүлдэг “Гэрэл брэнд”-д хандаарай.
Энэхүү фахим хуудсын чатаар ороод захиалгаа үүсгэх бүрэн боломжтой.
https://www.facebook.com/gerel.ledlights/photos/?ref=page_internal