Зохиогч: Эрхэм админ

Орчин үеийнхэн маань эртнээс бүрэлдэж ирсэн тогтсон ойлголт, стандартыг эвдэх нь улам бүр олширсоор. Эрчүүд эмэгтэйчүүд нь өндөр нам, нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг зүйлүүдийг анхаарах нь багасч эхнэр нь нөхрөөсөө эгчмэд байх нь одоо хэнийг ч гайхшруулахгүй болжээ. Монголын олны танил хүмүүсээс МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нарыг буруутгах, зэмлэх хүмүүс барагтаа л байдаггүй. Хэдийгээр тэд 14 насны зөрүүтэй ч, бусад хосуудын ижил хэнээс ч нууж хаалгүй харилцаагаа ил болгосон олны танил хүмүүс. Тэд маш ойлгомжтой харилцаж, илэн далангүй ярилцдаг тул Т.Бархүүд оньсого таах шаардлага гарахгүй амар байдаг талаараа ярьж байсан удаатай. Мөн амьдралыг бодитоор харах боломж олгодог учраас харилцаанд…

Read More

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгджээ. Иймд эрсдэлийг бууруулахаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар нийтийг хамарсан арга хэмжээ, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглохоор боллоо. Тодруулбал, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн дараах захирамжийг гаргасан байна. Үүнд 1. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур,…

Read More

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулж буй. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон. Тодруулбал, -Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, -Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм. Тэгвэл үүнд иргэд ихээхэн бухимдаж, амьдралынхаа алтан цагийг хотын төв рүү алхсан ч, суусан ч зарцуулж байна хэмээж эхэлжээ. Учир нь түгжрэл ихэссэнтэй…

Read More

Урин дулаан цагийн энэ өдрүүдэд хот хөдөөгүй найр наадам дамжиж, зуныг зугаатай өнгөрүүлж буй. Шинэ сар эхэлсэнтэй холбоотойгоор зарим аймгууд өвлийн бэлтгэлээ хангахаар хадлан тариалангийн төлөвлөгөөгөө гаргасан бололтой. Харин нийслэлчүүд дор бүрнээ ирэх өвлийн бэлтгэлээ базааж эхлэхээр өнөөдрөөс зарим үйлдвэрүүдээ ашиглалтад оруулж эхэлсэн сурагтай. Тодруулбал, сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Хоёр жилийн өмнө нээлтээ хийж байсан тус үйлдвэр бүрэн ашиглалтад орж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь жилд 900 мянгаас 1.2 сая тонн түлш гаргах хүчин чадалтай ажиллах юм. Харин баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоох албан тоот гарч, шахмал түлш нөөцлөх агуулах хүрэлцээгүй байгаа өнөөгийн…

Read More

Хөл хорионы үеэр Ард санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг Монгол HD телевизтэй хамтран АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын шоу бизнесийн салбарт эхлүүлсэн алдарт Apprentice шоуг Монгол Улсад амжилттай хийж дуусгасан. Өдгөө тус шоуны хоёрдугаар улиралын бүртгэл эхэлж буй. Тэгвэл анхны шоунаас нэгэн хос төрсөн талаар нэгэн эх сурвалж, баримттай материал цацжээ. Тодруулбал, “Apprentice” шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, финалд шалгарч байсан О.Энхжин шоуныхаа оролцогч О.Амарболд нар дотно гэгч нь гар хөлөөсөө хөтлөлцөн нэгэн арга хэмжээнд оролцохоор яваа нь олонд ил болсон байн. Тэдний хувьд хэн хэн нь гэр бүлтэй. О.Энхжингийн хувьд нөхрөө олны өмнө ил гаргаж байгаагүй ч “Манайх хоёр бага…

Read More

Манай хойд хөршийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн саяхан тус улсын нийслэл Москва хотноо болсон. Тэмцээний ялагчаар 22 настай Анна Линникова хэмээх бүсгүй тодорсон. Загвар өмсдөг, цахим орчинд маркетинг хийдэг гээд түүний давуу талууд олон гэнэ шүү. Түүний загварын карьер 16 настайгаас нь эхэлсэн бөгөөд гоёхон нүд хөмсөг нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж яригддаг. Унших, спортоор хичээллэх, боловсролын лекц сонсож өөрийгөө хөгжүүлэх нь түүний хобби. Гоо сайхны хагалгааг дэмждэггүй, төрөлхийн гоо үзэсгэлэнг дэмждэг гэдгээ илэрхийлдэг. Тиймдээ ч ямар нэгэн “урсгал засвар”-т орохгүй өөрийнхөөрөө байна гэдгээ нээлттэй ярьж, гоо сайхны хагалгаанд орж байгаа хүмүүсийг буруутгахыг хүсдэггүй. ОХУ-ын отгон миссийн тэргүүндээ залсан энэхүү…

Read More

Дуучин, жүжигчин Женнифер Лопез 53 насандаа хуримлан ихээхэн аз жаргалтай байгаа билээ. Тэгвэл энэхүү аз жаргалтай бүсгүй Италид байхдаа ийнхүү папарцийн дуранд өртсөн байна. Богино шорт, кимоно маягийн цамц түүнд ямар байна уншигчдаа

Read More

Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд хэт их бартаат замын тэмцээн болж байна. Тэмцээний үеэр байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй учраас Баянзүрх дүүргээс тэмцээн зохион байгуулсан, оролцсон баг тамирчдыг нөхөн сэргээлт яаралтай хийхийг хүсье. Хэрэв шаардсан арга хэмжээг аваагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг шат шатны байгууллагад уламжилж дахин дүүргийн хэмжээнд байгаль орчиндоо хохирол учруулдаг, ийм төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулахааргүй байх бүх арга хэмжээг авна. Ирээдүйд үлдэх байгаль дэлхий, гол ус мөрөн чухал гэдгийг хүн бүр ойлгож, хариуцлагатай байхыг хүсье.

Read More

Олон улсын тодотголтой “Little sheep” хот пот ресторан үйлчлүүлэгчдээ өвчтэй малын өт шиг гадны биеттэй махаар үйлчилсэн асуудал гарлаа. Тус рестораныхан зорсон махаа бөөрөнхий хэлбэрт оруулж үйлчлүүлэгч нартаа өгдөг. Тэгвэл нэгэн анзааргатай иргэн тус махны асуудлыг дэлгэж сошиалд баримттай нь тавьжээ. Эмээлтэд боловсруулагдсан махны асуудал намжаагүй байхад дэлхийн тодотголтой сүлжээ ресторан асуудалтай, чанаргүй махыг үйлчилгээнд гаргаж буй нь даанч харамсалтай. Бид уг асуудлын талаар дахин мэдээллэх болно.

Read More

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно  зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Самбар буулгах үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын…

Read More