Олон улсын тодотголтой “Little sheep” хот пот ресторан үйлчлүүлэгчдээ өвчтэй малын өт шиг гадны биеттэй махаар үйлчилсэн асуудал гарлаа.
Тус рестораныхан зорсон махаа бөөрөнхий хэлбэрт оруулж үйлчлүүлэгч нартаа өгдөг. Тэгвэл нэгэн анзааргатай иргэн тус махны асуудлыг дэлгэж сошиалд баримттай нь тавьжээ.
Эмээлтэд боловсруулагдсан махны асуудал намжаагүй байхад дэлхийн тодотголтой сүлжээ ресторан асуудалтай, чанаргүй махыг үйлчилгээнд гаргаж буй нь даанч харамсалтай. Бид уг асуудлын талаар дахин мэдээллэх болно.