Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»С.Чинзориг гишүүн шинэ арслан Б.Орхонбаярыг “өмчлөв”
Папарацци

С.Чинзориг гишүүн шинэ арслан Б.Орхонбаярыг “өмчлөв”

Эрхэм админBy Эрхэм админ07/29/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өвөрхангай аймгаас УИХ-д дараалан сонгогдсон С.Чинзориг гишүүн Сэлэнгэ аймгийн харьяат улсын шинэ арслан Б.Орхонбаярыг Өвөрхангайн угшилтай хэмээн өмчирхөж эхэлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “ШИНЭ АРСЛАНГИЙН ААВ Н.БАЯРСАЙХАН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХТОЙ УДМЫН ХЭЛХЭЭ НЭГТЭЙ

Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадам сайхан болж байна. Нутгийнхаа ойд оролцохоор зорьж ирсэн олны нэг Үндэсний их баяр наадамд ес давж үзүүрлэн 24 настайдаа Улсын арслан хэмээх том цолд уран мэх, ухаан хүчээр хүрсэн Б.Орхонбаяр гэж сайхан залуутай хөөрөг зөрүүлэн танилцаж бас ч үгүй хөөрхөн хууч хөөрөөд авлаа. Яриа хөөрөөтэй, даруухан сайхан хүү байна.

Шинэ арслангийн аав Н.Баярсайхан манай Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. 1979 онд Арвайхээрийн хоёрдугаар арван жилийн наймдугаар ангийг төгссөн, цагдаагийн албанд насаараа зүтгэсэн офицер хүн байна.

Баярсайхан сургууль төгсөөд Сэлэнгэд сумын хэсгийн төлөөлөгчөөр очиж, тэндээ гэр бүл болж хоёр хүүтэй болсны бага нь Орхонбаяр. Тэднийх одоо Цагааннуур суманд амьдардаг. Ээж нь малын эмч, сумандаа мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна.

Орхонбаярыг аав нь төрсөн нутгийн ойд хамтдаа оролцоё, сүсэлж биширч явдаг нутгийн уул усанд хүүгээ даатгая, ах дүүстэйгээ танилцуулъя гээд зориод ирсэн гэж байлаа.

Гучингийн уугуул Гялдангийн Цоодол арслангийн хүү Болд ах бид хэд Орхонбаяртай аавынх нь нутаг ус, удам судар, ах дүү хамаатан гээд үүх түүх нэлээд ярьсан. Манай Нарийнтээлийн Баянтээг багийн дарга байсан Довчинтой садангийн улс юм билээ. Түүгээр ч зогсохгүй манай өвөрхангайчуудын бахархал Халхын цуут бөх Д.Цэрэнтогтох аваргын маань аавын ч, ээжийн ч талтай удмын хэлхээ нэгтэй хамаатан улс байж таарсан нь бэлгэшээлтэй сайхан санагдаж байлаа.

Төрсөн нутгийнх нь уул ус, ухаант түмэн нь Н.Баярсайханыг болон хүүг нь үргэлж түшиж, цог хийморийг нь тэтгэж явах болтугай” гэжээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.