Зохиогч: Эрхэм админ

Өвөрхангай аймгаас төрсөн улс аймгийн цолтой, уран мэхтэй бөхчүүд цөөнгүй. Тэдний нэг болох Монгол Улсын начин Самдангийн Сосорбарам гуай маргааш /07 сарын 26/ албан ёсоор зодог тайлж, өөрийн отгон зээ хүү Түвшинжаргалд зодог шуудгаа өвлүүлэх ёслолыг үйлдэнэ. Улсын начин Самдангийн Сосорбарам гуайн хувьд Өвөрхангайн аймгийн Тарагт сумын нутагт 1946 онд төрж, 12 настайгаасаа үндэсний бөхөөр сонирхон барилдаж эхэлжээ. Улмаар идэр насандаа эгэл жирийн хөдөөгийн залуусын адилаар морь малтай ноцолдож, намартаа уулнаас мод чулуу бэлдэн улс нийгмийн ажилд гар бие оролцон бие бялдартаа тамир тэнхээ суулган явсан гэдэг. 20-н насандаа эр цэргийн албанд татагдаж, 1969 онд бүх цэргийн армийн аварга шалгаруулах…

Read More

Монголын хип хоп ертөнцөд өөрийн нэр нөлөөгөөрөө ялгарч чадсан хамтлаг бол “Нөлөө”. Сүүлийн хэдэн жил нам гүм байж хувийн амьдралаа цэгцэлсэн тэд өнгөрсөн өвлөөс дахин нэгдэж шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэх болсон билээ. Уран бүтээлийн олз омог арвинтай байгаа тэд зуны амралтаараа зүгээр ч аялсангүй, ” Миний нутаг” гэх шинэ бүтээлээ сонсогчдынхоо хүртээл болгон, эх орныхоо хоймор нутаг Хөвсгөл аймагт клипны зураг авалтаа хийжээ. Нэгэн цагт мөнхийн сэдэв хайр дурлал, нийгмийн өнгө төрхийг дуулж явсан тэд өдгөө эх орноороо омогшиж, омогшлынхоо мэдрэмжийг дуугаараа монголчууддаа хүргэж буй ажээ. Тэдний шинэ уран бүтээлийг сонирхуулж байна. https://youtu.be/QKenB7FsBw0

Read More

Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр анхлан үзэгчдийн танил болж байсан Аримун продакшны жүжигчин А.Ганчимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1990 оны долоодугаар сарын 25-нд мэндэлжээ. УДБЭТ-ын тайзнаа Гамлетын хайртай бүсгүй Офелияд хувилж, Хүннү гүрний Модун хааны Шива хатныг амилуулсан. Мөн “Атган үлдсэн эрдэнэ” УСК-д эр хонгор дуутай шавилхан биетэй цовоо хүү Тайвнаагийн дүрийг чадварлаг бүтээсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Хамгийн сүүлд эмэгтэй хүний сэтгэлийн чанадад орших хүчийг харуулсан Анхилууны дүрээр /Халуун зүрх УСК/ үзэгчдийн халуун зүрхэнд итгэлийн оч асаасан А.Ганчимэг тайз дэлгэцийн 40 гаруй дүр дээр ажиллажээ. Үүнээс гадна “Зүрхээр наадагч”, “Халуун…

Read More

Нийслэлчүүд бид 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Иймд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байгаа аж. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэхээр болжээ. Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56.710 тн түлш…

Read More

Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Номин. Анх “Үндэсний баялаг” кинонд тоглож олны өмнө гарч ирсэн тэрбээр өдгөө “немо” хочоороо урлагийнхан дундаа алдартай. Бусад олны танил бүсгүйчүүд шиг “тэнгэр”-ийн зүйл ярьж, хэлбэр хөөж стори хийдэггүй тэрбээр өдгөө хоёр хүүгийн ээж болсон. Жүжигчин бүсгүйн хувьд бусад шиг тансаг зуслангийн хауст хүүхдүүдээ өсгөхийг хүссэнгүй. Өнөөгийн монголчуудын дийлэнх нь хэрэглэж, амьдардаг монгол гэрийг лагерын газар дээрээ барьж, хүүхдүүдээ агаарлуулан борогшуулж буй ажээ.

Read More

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо. Түүнийг “Золбоо тв” уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан бол гурван жилийн хугацаанд хэдэн арван мянган үзэгчтэй /subscribe/ болж чаджээ. Олны танил хүмүүсээс ялгарахгүй болсон тэрбээр хэдэн сарын өмнө Уянга хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй үерхсэн бөгөөд хамтдаа Итали, Грекээр аялал хийсэн. Тэгвэл тэрбээр найз бүсгүйдээ зориулж дуу зохион дуулж, клипжүүлжээ. С.Золбоогийн хувьд 2002 онд долдугаар ангиа төгсөөд БНСУ-д анх ирж…

Read More

Монголын загварын ертөнцөд цөөн тооны залуус бий. Тэдний дундаас өөрийн өнгө төрх, авьяасаараа ялгарсан эрэгтэй моделиуд бол Галбадрах, Энхболд нар. Өдгөө 35 насны босго дээр ирсэн тэд зөвхөн загвараар “хоол олж идэх”-ийг хүссэнгүй, өдгөө өөр өөрийн бизнесийг босгосон. Энэ ч утгаараа олон жил нэгнээ түшиж, өнөөг хүрсэн. Тэгвэл өдгөө гэр бүлийн найзуудын хэмжээнд дотно бөгөөд нэгнийхээ байшин барилгын ажилд ч гар бие оролцон тусалдаг гэнэ шүү. Хотоос холгүй байгалийн үзэсгэлэнт газар загвар өмсөгч Галбадрах өөрийн амьдрах мөрөөдлийн байшингаа барьж эхэлжээ. Тэгвэл найзынхаа байшин барилгын ажлын хар бор ажлыг модель Энхболд хийлцэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ. Хэрэв тэд олонд танигдаагүй, хар…

Read More

Найруулагч Б.Тамирын экс эхнэр, охиных нь ээж жүжигчин Золоо хэсэг хугацаанд хэл чимээгүй Хятадад өөр мэргэжлээр магистрд сурч байсан. Харин хөл хорионы үеэр эх орондоо ирж “Бүтэн амьдрал” кинонд тоглож эргэн эрэлтээ хийсэн байдаг. Түүнийхээ дараагаар хөхөндөө пластик мэс засал хийлгэснээ нууж хаагүй явсан тэрбээр нэг л өдөр өөрөөсөө найман насаар дүү реппер roockie буюу Мөнгөнбаганатай хөтлөлцөн гүйх болов. Улмаар хэдхэн сарын дараа дундаасаа бяцхан үрээ тэврэхээр тэсэн ядан хүлээж буйгаа тэд нууж хаагаагүй. Харин өдгөө тэд Хөвсгөл аймагт амарсан шигээ явж байгаа сурагтай. Хосууддаа аз жаргал хүсье

Read More

Хэнтий аймагт болж буй “Их хурд 9” азарганы уралдаан будлиантаж Шунхлай группын Ерөнхийлөгч П.Батсайхан, MGL Корпорацийн захирал Б.Нямжав нар маргалдаж муудалдсан юм. Тэгвэл “Их хурд”-9 наадмын комисс дахин хуралдаж азарганы түрүү “Богд” хээрийг аман хүзүүдсэнд тооцож “шоу” халзан азаргыг түрүүлсэн гэх шийдвэр гаргалаа. Үүний талаар ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжав нэгэн хэвлэлд яриа өгчээ. Тэрээр “Хоёр өдөр хоёр өөр мэдээтэй уулзаж байгаадаа уучлалт хүсье. Болсон үйл явдал яагаад үүссэн вэ? гэхээр уяачдын дунд Эрлийз,Монголын хэрүүл их явах болсон.Тиймээс 2019 оны Монголын морин спортын холбооны хурлаар сэрвээний өндөр хэмжиж уралдуулах шийдвэр гарсан. Төр засаг дэмжиж хуулиа баталсан.Энэ удаагийн наадам ч ийм…

Read More

Хошин урлагийнхан дундаас улс төрчдийг сайн долоодог хүмүүсийн нэг бол Н.Онон гавьяат. Үүнийхээ ч ачаар тэрээр өдгөө МҮОНРТ-ийн УЗ-ийн гишүүдийн нэг болсон. Анхлан МУГЖ цол тэмдэгээ экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардасныхаа дараа “Гавьяатаа буцаана” хэмээн попорч явсан тэрээр үнэндээ хэлсэн үгээрээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн итгэлт хүмүүсийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь урлагаас улс төрд орохын тулд “поп” байх шаардлагатай гэдгийг хангалттай харуулсан хүн бол Н.Онон жүжигчин билээ. Түүний сүүлийн үеийн хүлээн авалтад оролцсон онцгой агшин манай сайтын дуранд үлджээ.

Read More