Аятайхан санагдсан залуугаа бороотой өдөр, зуслангийн байшин руугаа авч явах гээд байдаг хийлч Дээгий өдгөө 42 настай. Насандаа баймгүй залуулаг, жавхаалаг тэрбээр халуун иогоор сүүлийн хэдэн жил хичээллэж буй. Түүнийг нэгэн босоо хүлээн авалтын үеэр папараци дурандаа онцолж буулгалаа. Иог бол фитнессийн хамгийн халуун чиг хандлагын нэг бөгөөд “халуун йог” гэгддэг хэв маяг нь улам бүр түгээмэл болж байна. Халуун йог гэдэг нь өрөөний температур ерөнхийдөө 90-105 хэмд хүрдэг халсан орчинд дасгал хийдэг йогийг хэлдэг.Үүний цаадах онол нь халуун йог нь биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг ба дасгалчин хүнд илүү гүн байрлалд аюулгүй хүрэх боломжийг олгодог.Бикрам бол халуун йогийн нийтлэг…
Зохиогч: Эрхэм админ
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ? ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ? Уламжлалт анагаах ухаанд өдрийг 3 хуваасан 6 хэмнэл байдаг. 1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40 2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40 3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40 🕞03:40-07:40 Хийн цагт бид өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөд хийг тэгшитгэх идээ ундаа буюу: – Сүүтэй цай – Өрөмтэй талх, масло талх – Өөхөн тосонд хайрсан боорцог – Арвайн гурил шар тостой багсарах 🕢7:40-11:40 Бадганы цагт ходоодны галын илч хамгийн бага байдаг тул идэхгүй байх нь жингээ барих болон хасах хамгийн том алхам!!! Гал багатай үед идэх зүйл биедээ оруулахад тэр нь…
Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд…
Дорнод аймгийн Хэрлэн сумын “Гарден” хотхоны урд “Хэрлэн” голд 5 хүүхэд орж байснаас 2 хүүхэд 09:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг өчигдөр ОБГ-т өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:31 цагт очиж, “Хэрлэн” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт тус сумын 1 дүгээр багийн “Станцын далан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 5 км/-т усны мандал дээр байсан З/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, тус багийн “Ялалтын гүүр” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 15 км/-т усны мандал дээр байсан Э /14 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 20:45 цагт олж гарган…
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн удирдлага байсхийгээд л олны хэл аманд өртөж, ажлаасаа чөлөөлөгддөг. 2017 онд тус сургуульд багш нар нь сурагчдаа дарамталж хүчирхийлсэн гэх үндэслэлээр захирал Б.Батсайханыг чөлөөлсөн. Түүний дараа Д.Оюунсувд гэх хүнийг томилсон ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон юм. Энэ асуудлыг тухайн үед тусгай хэрэгцээт эл сургуулийн сурагчид, багш ажилчид нь “шүгэл үлээснээр” АТГ-т шалгах болсон билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтаараа Д.Оюунсувдыг 29 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, химийн багшаар ажилд орсон М.С-д “Шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг” хэмээн хуурч, 2018 оны ес…
Цахим орчинд өөрсдийн хийсэн хөгжилтэй бичлэгүүдээрээ хэдийнээ олны танил болсон Alaga&Nyamka хамтлагийнхан “нагнайтал авч байна даа” гэх өгүүлбэрийг моданд оруулж “Гангстерууд”-ын өнгө төрхөөр илүү танигдсан. Тэгвэл тус хамтлагийн гишүүн Нямкаг манай папараци дуран онцолж байна. Нямка нэрээр олонд танигдсан Т.Нямдаваагийн хувьд СУИС-ийн бүтээгдэхүүн бөгөөд хамтлагийн гишүүдтэйгээ МУГЖ Аглуугийн Agluu entertainment гэж байгуулж байхад анх хамт үүсгэн байгуулалцаж, танилцаж байжээ. Түүний хувьд их сургууль төгсөөд хошин урлагийн салбарт 8 жил ажилласны эцэгт зөвхөн инээдмийн бичлэг хийх санаагаа олсон гэдэг. Тэд хөл хорионы жилүүдийг үл ажран хатуу хөл хорионы үед ч бичлэгээ хийх гэж тал талаасаа алхаж очоод цугладаг байсан гэдэг.
Хошин урлагийн Маск хамтлаг өдгөө салбарынхаа ачааг үүрэлцээд олон жилийг үдэж буй. Анхлан “Өнгөт инээд” хамтлагаас туурга тусгаарлаж байсан жүжигчин Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баярмагнай нар өдгөө бүгд МУГЖ цол тэмдгээр шагнуулж, төрдөө үнэлүүлсэн. Тэгвэл бид тэрхүү уран бүтээлийн нэгдлийн “том босс” МУГЖ П.Эрдэнэзааныг папараци дурандаа буулгалаа. Увс нутгаас гаралтай тэрбээр багаасаа зураг зурдаг авьяаслаг хүү байсан ч, амьдралын мэргэжлээ сонгохдоо жүжигчнээр суралцаж 1994 онд СУИС-ийг дүүргэжээ. Өдгөө 50 насны босгыг алхаж яваа жүжигчин П.Эрдэнэзааны тайзны нэр нь Заанаа. Аав нь түүнд бөх болохыг бэлэгдэж энэ нэрийг хайрлаж байсныг тэрбээр дурсан санасан байдаг.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас ирээдүйн их мөрөөдөл, зорилгоо өвөртөлж ирсэн сахилгагүй бор хүү өнгөрсөн жилийн тренд дуу “Завгүй”-г олны хүртээл болгож, байлдан дагуулж байв. Тайзны нэрээ Лууяа болгосон Ө.Лувсанцэрэн 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж байхдаа “Янзага” дууг сэргээн дуулсан нь өдгөө залуусын сонсох дуртай дууны нэг болоод буй. Дуулахын сацуу “Зогсохгүй продакшн” -ыг үүсгэн байгуулж, видео контентоор дамжуулан нийгэмд эерэг зүйлсийг түгээхээр зорьж яваа тэрбээр “Хайр уу, найз уу” бүрэн хэмжээний анхны УСК-гоо үзэгчдийн хүртээл болгоод буй. Үл ялиг хүүхдэрхүү, ярилцаад суухад тэмүүлэл дүүрэн Лууяаг найзтай нь хамт манай сайтын папараци дуран онцлон буулгажээ.
Сошиал ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, багагүй фэнтэй болсон нөлөөлөгч бүсгүй бол Б.Цэцэг. Өдгөө хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр өөрийнхөө шийдэмгий, хурц характертай гэдгээ илэрхийлсээр байдаг. Үүнийгээ “өнөөгийн нийгэм, таарсан зовлон бэрхшээл маань ийм болгосон” хэмээн тайлбарлаж явсан удаатай. Уг нь хүүхэд гаргасан бүсгүй хүний харц нь зөөлөрч, ухаан нь тэлж, сэтгэл нь уужуу болсон байдаг. Харин инфльюсер бүсгүйд маань бүх зүйл эсрэгээрээ нөлөөлсөн гэлтэй. Манай папараци дуранд буусан бүх гэрэл зураг нь түүнийг характер шигээ хурц харцтай гэдгийг илэрхийлэх ажээ.
Драмын театраас ажлынхаа гарааг эхэлж, олонд танигдах сууриа тавьсан жүжигчин Э.Тодгэрэлийг мисс П.Шүүдэрцэцэгийн экс залуу гэдгээр хүмүүс илүү мэднэ. Театрын царайлаг, залуухан жүжигчин гэгдэж явсан тэрбээр өдгөө дэлгэцийн урлагт хөл тавьж, арилжааны киног үйлдвэрлэх шиг болсон. Хэдэн жилийн өмнө АНУ руу экс найз бүсгүй Шүүдэрцэцэгийнхээ араас очсон ч, төд удалгүй эх орондоо ирсэн түүний шинэ бүсгүйн гэрэл зургийг сонирхуулж байна.