Цахим орчинд өөрсдийн хийсэн хөгжилтэй бичлэгүүдээрээ хэдийнээ олны танил болсон Alaga&Nyamka хамтлагийнхан “нагнайтал авч байна даа” гэх өгүүлбэрийг моданд оруулж “Гангстерууд”-ын өнгө төрхөөр илүү танигдсан.
Тэгвэл тус хамтлагийн гишүүн Нямкаг манай папараци дуран онцолж байна.
Нямка нэрээр олонд танигдсан Т.Нямдаваагийн хувьд СУИС-ийн бүтээгдэхүүн бөгөөд хамтлагийн гишүүдтэйгээ МУГЖ Аглуугийн Agluu entertainment гэж байгуулж байхад анх хамт үүсгэн байгуулалцаж, танилцаж байжээ. Түүний хувьд их сургууль төгсөөд хошин урлагийн салбарт 8 жил ажилласны эцэгт зөвхөн инээдмийн бичлэг хийх санаагаа олсон гэдэг.
Тэд хөл хорионы жилүүдийг үл ажран хатуу хөл хорионы үед ч бичлэгээ хийх гэж тал талаасаа алхаж очоод цугладаг байсан гэдэг.


