Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»29 дүгээр тусгай сургуулийн удирдлагын хахуулийн хэргийг шалгаж дуусав
Папарацци

29 дүгээр тусгай сургуулийн удирдлагын хахуулийн хэргийг шалгаж дуусав

Эрхэм админBy Эрхэм админ07/22/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29 дүгээр тусгай сургуулийн удирдлага байсхийгээд л олны хэл аманд өртөж, ажлаасаа чөлөөлөгддөг. 2017 онд тус сургуульд багш нар нь сурагчдаа дарамталж хүчирхийлсэн гэх үндэслэлээр захирал Б.Батсайханыг чөлөөлсөн.

Түүний дараа Д.Оюунсувд гэх хүнийг томилсон ч эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон юм. Энэ асуудлыг тухайн үед тусгай хэрэгцээт эл сургуулийн сурагчид, багш ажилчид нь “шүгэл үлээснээр” АТГ-т шалгах болсон билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалтаараа Д.Оюунсувдыг 29 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, химийн багшаар ажилд орсон М.С-д “Шинээр ажилд орсон багш нар хувиараа сургуульд самбар авдаг” хэмээн хуурч, 2018 оны ес болон арванхоёрдугаар сард тус бүр 500 000 авч залилсныг тогтоожээ. Мөн 2020 онд тус сургуулийн захирлаар томилогдсоныхоо дараа Т.Ундралыг сургалтын менежерээр ажилд авсны хариуд 800 000, Ж.Батлхагвыг сэтгэл зүйчээр томилж, “Пандора” гэх брэндийн бугуйвч, Х.Жаргалсайханыг бага ангийн багш болгоод 400 000 төгрөгийн хахууль авсныг ч бас нотлох баримтаар баталгаажуулсан байна.

Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Оюунсувдад НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2.1 дэх хэсгийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилсан, 22.4-2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө, эд зүйл авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Харин түүнд хахууль өгч ажилд томилогдсон багш нар болох гурван хүнд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.