Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Номин. Анх “Үндэсний баялаг” кинонд тоглож олны өмнө гарч ирсэн тэрбээр өдгөө “немо” хочоороо урлагийнхан дундаа алдартай. Бусад олны танил бүсгүйчүүд шиг “тэнгэр”-ийн зүйл ярьж, хэлбэр хөөж стори хийдэггүй тэрбээр өдгөө хоёр хүүгийн ээж болсон. Жүжигчин бүсгүйн хувьд бусад шиг тансаг зуслангийн хауст хүүхдүүдээ өсгөхийг хүссэнгүй. Өнөөгийн монголчуудын дийлэнх нь хэрэглэж, амьдардаг монгол гэрийг лагерын газар дээрээ барьж, хүүхдүүдээ агаарлуулан борогшуулж буй ажээ.