Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нар прокурор, шүүгч, шүүхээс татгалзсан ч хүлээн авсангүй
Нийгэм

Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нар прокурор, шүүгч, шүүхээс татгалзсан ч хүлээн авсангүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/15/2022Шинэчилсэн:09/15/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэх хурлыг энэ сарын 13-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар прокуророос татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй аж. Гэтэл шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг, Ц.Оч нараас татгалзсан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах саналыг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж, хурлыг үргэлжлүүлэхээр болжээ. Гэтэл Г.Баасан, А.Батдорж нар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй хэмээн дахин өөр хүсэлт гаргаснаар түүнийг нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр болж, тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулсан юм. Тус шүүхийн нийт шүүгч өчигдөр зөвлөгөөн зохион байгуулж, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж хурлыг нь ирэх долоо хоногийн мягмар гараг буюу есдүгээр сарын 20-нд хэлэлцэхээр товложээ.
Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэх тогтоол өнгөрсөн зургадугаар сарын 28-нд гаргаад буй билээ.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.