Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номингийн 25 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Түүний хувьд 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд тэр жилээ “37-р точка” цувралд тоглосон байдаг.
Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан Ц.Номин “One night”, “Манан зүсэгч” зэрэг нийт 7 кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг охиноо ганцаараа өсгөдөг учраас амьдралын хүнд хатууг туулсан байх хэмээн таамагладаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй бөгөөд зөвхөн охинтойгоо авхуулсан зургаа миний гэр бүл гэж тодотгож бичсэн байдаг.
Тэгвэл тэрээр аав ээж эгч бас охины хамт амьдардаг аж.
Түүний хайраар өсгөсөн нандин охин нь одоо 5 настай.
Жүжигчин Номин “Бүх л жүжигчдийн ганц хүсдэг зүйл нь огт танигдахгүй байх” гэсэн зарчмыг амьдралдаа баримталдаг учраас нууцлаг амьдардаг байх хэмээн дэмжигчид нь ярих нь ч бий.

