Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1,024 бөх хүч үзсэн билээ.
Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай түрүүлснээр 25 дахь аваргаар тодорсон. Тэгвэл Ховдчууд үндэсний бөхийн барилдаанд шинээр цол хүртсэн бөхчүүддээ дараах байдлаар байлж, шагнал гардуулжээ. 
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэ аварга О.Хангайд 500 толгой хонь, улсын заан Бат-Өлзийд 21 толгой адуу, шинэ начин Сосорбарамд 10 сая төгрөгөөр тус тус байлсан байна

