Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу бөгөөд зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зураг байдаг. Гэтэл уг сүг зургийг тус аймгийн дунд сургуулийн үе үеийн төгсөгчид сүйтгэсэн байна. Уг сүг зургийг анх 1973 онд Ховд, Говь-Алтай аймагт ажилласан бичиг үсэг, хадны зураг судлах анги Ямаан-Усны хавцал дахь Ханан хаднаас түрэг бичээс илрүүлжээ. Монголын нутагт 22 газарт түрэг бичээс байгаагийн нэг нь энд бий. Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи…
Зохиогч: Эрхэм админ
Монголын үндэсний бөхчүүд дундаас “од” болон гялалзаж, олон бүсгүйчүүдийн зүрхийг булааж явсан А.Сүхбат аварга хэдийнэ 50 нас хүрчээ. Албан ёсны гурван эхнэртэй, найман хүүхдийн эцэг гэгддэг түүний чөлөөт цагаараа юу хийдэг нь сошиалд дэлгэгдсэн байна. А.Сүхбат аваргын хувьд улс төрд гар дүрж явсан цаг саяхан. Өдгөө барилгын болон газрын наймаа хийдэг тэрбээр хоёрдахь эхнэр Содоотойгоо амьдарч буй.
“Буянгийн” гэх тодотголтой Б.Жаргалсайхан хэзээний шударга шулуун зантай гэдгээрээ алдартай. Өдгөө 63 настай тэрбээр хувийн цахим хаягаараа нийгэмд болохгүй бүтэхгүй асуудлыг чимхэх нь бий. Орчин цагийн харилцааны соёлыг эрхэмлэдэг залуус түүнийг шударга гэхээсээ илүү танхай, бүдүүлэг хэмээн тодорхойлсон байдаг. Хэзээнээс үйл явдал бүрд үгээ хэлж, давс шиг оролцож дадсан эрхэм бизнесмэн эр тэдний хариуд ёс суртахуун, нийгмийн зөв харилцаа, үнэн шударгыг хүсч буйгаа ч илэрхийлж амжсан. Бусдаас ёс суртахууныг нэхдэг “Буян”-гийн Жагаа маань цагтаа монголын толгой баян гэгддэж явсан. Харин одоо энэ эрхэм олон эхнэртэйгээрээ толгой цохих болжээ. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур бидний дунд амьдарч яваа тэрбээр…
Монгол бөхийн өргөөнд ЗУНЫ ДУНД САРЫН ШИНИЙН 15 болох 7 сарын 13-нд Бурхан Буддагийн заасан Випашяна бясалгалд сууж дүүрэгсэн хүмүүсд зориулсан НЭГ ӨДРИЙН БЯСАЛГАЛ зохион байгуулагдахаар боллоо. Иймд Випашяна бясалгалд сууж дүүрэгсэн эрхэм буяны садангуудыг УБ хотноо түүхт Улс тунхагласны 100/101 жилийн баяр наадмын үйл ажиллагаанд оролцож төв цэнгэлдэхдээ бөхөө үзээд 7 сарын 13-ны их дүйчэн бэлэг дэмбэрэлтэй энэ өдөр олон зуун буяны садангуудын хамт 1 өдөр сайхан бясалгаж, эрч хүчээ сэлбэж, буян ихийг үйлдэхийг уриалж байна. Энэ жилийн зуны дунд сарын шинийн 15 буюу 7 сарын 13-ны энэ өдөр нь Бурхан Будда Випашяна бясалгалын устан алга болсон аргыг нээн…
Энэ сарын 26 өдөр “Тамирчдын баярын өдөр” тохионо. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог байдлаар зохион байгуулах юм. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцоно. Харин Улаанбаатар хотод өрнөх энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал байх юм. Энэ үеэр цацагтай аэробик,…
“Камертон”, “Никитон”, “Харанга” зэрэг хамтлагуудын хамтарсан “The night with us” тоглолт энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох байсан. Гэвч наадмын бэлтгэлтэй холбоотойгоор тоглолт болох газраа өөрчилжээ. Тэд үндэсний соёл амралтын хүрээлэн буюу олны нэршлээр Хүүхдийн паркад тоглохоор болсон байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох байсан тус тоглолтыг Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд саад болсон гэх үндэслэлээр ийнхүү өөрчилжээ. Тус тоглолтын бэлтгэл ажилд нийт 500 сая гаруй төгрөгийн бодит зардал зарцуулагдаад байгаа аж
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж тэргүүтэй гурван хүнд холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ. Дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн билээ. Улмаар хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр хандсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. “Алтан богд” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсү трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Сандэй плаза”-гийн эзэн Т.Бат-Өлзийгийн охин Б.Сэлэнгэтэй хамтран амьдрагч залуу нь дээрх хоёр хүнд…
Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёогийн гэргий Ганцэцэг нөхрөөсөө дутуугүй алдаршиж яваа. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрбээр гоо үзэсгэлэнгээрээ 25-тай бүсгүйчүүдээс ялгардаггүй. Өөрийнхөө гоо сайхны нууцыг хувийн цахим хуудсаараа хуваалцдаг байсан тэрбээр “Хэн ч яагаад хэлээгүй юм бол” гэх номоороо өдгөө уншигчдыг байлдан дагуулж байна. Тус номонд өөрийн өмсдөг хувцас, иддэг хоол, уудаг ундааныхаа талаар дэлгэрэнгүй бичиж, дадал зуршил өөрийг нь бүтээснийг онцолжээ. Түүний гоо сайхан байхын нууцыг дэлгэсэн тус ном нь өдгөө номын их дэлгүүрийн хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдээд байгаа аж.
Монголын рок попын урлагт хамгийн удаан оршин тогтнож буй хамтлаг бол “Гурван охин”. Өдгөө хамтлагийн гишүүд 30 насыг хол давж, айл гэрийн эзэгтэй, бяцхан үрсийн ээж болсон ч шалтаг шалтгаан тоочилгүй уран бүтээлээ тууштай хийж яваа. Тус хамтлаг энэ долоо хоногийн баасан гаригт “алдарт” Камертон хамтлагийн ойн тоглолтод урилгаар оролцохоор болсон. Хамтлагийн гишүүн Ану өнөө маргаашгүй нярайлах гэж байгаа ч үүнийгээ үл хайхран тоглолтынхоо бэлтгэлийг хангаж байгааг уншиж та анзаарсан буй за. Тус хамтлагийн ахлагч Солонго нярайлж амжаагүй яваа бол хамтлагийн гишүүн Г.Анхмаа хоёр дахь хүүхдээ төрүүлээд хэдхэн сарын нүүр үзэж байгаа юм. Харин Ану өдгөө хоёр дахь үрээ тэсэн…
Монгол HD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж өөрийгөө “өгөөмөр” ухаалаг бүсгүй гэдгээ нотолж чадсан баян бүсгүйчүүдийн нэг бол МАК группын ерөнхийлөгч Н.Цэлмүүн. Өдгөө 40 насны босго алхаж, гурван хүүхэд төрүүлсэн тэрбээр бизнесийн салбартаа ханцуй шамлан оржээ. Түүний том хүү хэдийнэ дунд сургуулийн 9-р ангийг дүүргэсэн бол хоёр бага нь 4 нас, 2 настай. Бусад бүсгүйчүүдийн ижил айлын эзэгтэй, асралт ээжийн үүргийг гүйцэтгэж яваа Н.Цэлмүүн бүсгүй эрчүүдийн хүч үздэг уул уурхай, тоног төхөрөмжийн салбарт тэргүүлэгч группыг удирддаг учраас заримдаа эршүүд зан характер гаргах нь бий. Гэвч тэрбээр хааяа эмэгтэйлэг өнгөөр өөрийгөө тодорхойлж, ажиллах дуртай гэнэ шүү. Энэ тухайгаа тэрбээр…