Зохиогч: Эрхэм админ

Цагтаа монголын зохиолын дууны ханхүү гэгддэж явсан МУГЖ С.Жавхлан өдгөө хоёрдахь амьдралаа дуучин Г.Эрдэнэчимэгтэй эхлүүлэн, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил бөө мөргөл шүтэж, тэнгэр үзэлтэй болсон талаараа ний нуугүй илэрхийлдэг байв. Харин сүүлийн үед шарын шашины томоохон төлөөлөгч Наро Банчэн гэгээнтэнтэй хамтрах болсон байна. Тэд саяхан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газын дэргэдэх Соёмбо чуулгын урилгаар 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд зориулсан өдөрлөгт оролцож, номын айлдвар, айлджээ. Сонирхуулахад, Наро Банчэн гэгээнтэн нь С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн их багш юм. Дуучин бүсгүй багшаа дагаж Дарамсала хотод очин мөргөл үйлдэж явсан цаг саяхан. Эцсийн эцэст эхнэрүүдийн…

Read More

Монголын загварын салбараас онцгойрч олон танигдсан царайлаг, боловсролтой, бизнесмэн залуусын нэг бол модель О.Билгүүн. Гудамжны хоол, майхантай аялал зэрэг сонирхолтой, содон бизнесийг эхлүүлж эрхэлж яваа тэрбээр монгол гэр барьдаг хүний эрэлд гарчээ. Энэ тухайгаа “Монгол гэр барих сургалт заадаг хүн байна уу? Аялалд авч явах гээд” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Түүний хувьд айлын ганц хүү бөгөөд багаасаа нийслэл хотод өсч өндийсөн нэгэн. Их сургуулийн боловсролыг гадаадад эзэмшсэн гэдгээрээ онцлоготой. Тэрбээр өдгөө дөрвөн настай нэг охинтой. Өдгөө найз бүсгүй Алунгоогоосоо хоёрдахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж яваа залуу билээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах 3-р шугамын бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч танилцсан юм. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд усан хангамжийн төв 3-р шугам хоолой шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг цах тахлын амаргүй цаг  үед 2 жилийн өмнөөс эхлүүлсэн.  Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам 820мм голчтой ган хоолой татах шугам хоолойн угсралтын ажлын хүрээнд нийт 59 мянга гаруй шугам хоолойг худгуудын хаалт арматур дагалдах тоноглолуудын хамт 100…

Read More

Өнөөдөр 12.40 цагийн орчимд Номинреалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын кран унаж хоёр хүний амь эрсджээ. Хан-Уул дүүрэг дэх 18-р хороонд баригдаж буй барилгын сунадаг автокран кран унаж, тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагаас уг ослын дуудлагыг 12.52 цагт хүлээн авсан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Уг мэдээлэл хэвлэлд цацагдахтай зэрэгцэн “Номин”-ынхэн хүн нас бараагүй гэх тайлбарыг өгч, хэргийг нуун дарагдуулж эхэлжээ.

Read More

Манай Улсад мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-аас хэтрүүлэхийг хориглохоор заасан. Та бүхэнд “Орон нутаг”-ийн замд жолооч нар яагаад хурд хэтрүүлдэг, дундаж хурдны талаарх мэдлэг мэдээлэл ямар байдаг талаар энгийн жишээ хэлж өгье. Бид дундаж хурдны талаарх энэхүү туршилтыг 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотоос Багануур явж буй тоёота Приүс-30 маркийн 11 тээврийн хэрэгсэлд хийсэн юм. Улаанбаатар хотоос Багануур, Хэнтий, Сүхбаатар аймаг руу явж байгаа “Тоёота Приүс-30” маркийн автомашинуудын “trip” товчийг дарж хурдны хэмжүүрийг “Тэг” болгож явуулсан юм. Туршилтад орсон жолооч…

Read More

Зуныг зугаатай өнгөрөөх DiT хүүхдийн сургалт НЭМЭЛТ элсэлтээ авч эхэллээ. Үндсэн төлбөр: 1.500.000₮ Хөнгөлөлт: 6 сарын 25-аас өмнөх бүртгэлд 20 хувь олгож, 1.200.000₮-өөр эхний 5 сурагчийг бүртгэнэ. Мөн эхний 5 сурагч Үндсэн 1,6 жилийн ангид 50% хөнгөлөлттэйгээр суралцах эрхийн эзэн болно. Анги дүүргэлт 10 сурагч Хичээл эхлэх өдөр: 2022.07.01-09.01 хүртэл Мягмар, Пүрэв гараг Хичээллэх цаг: өдөр 12:00-14:00 Суралцах нас: 10-16 Бүртгүүлэх болон мэдээлэл авах утас: 8025-6060, 9581-6060 Хаяг: Хан-Уул дүүргийн 19-н BSB дэлгүүрийн урд Amjilt Learn space 204 тоотод байрлаж байна.

Read More

Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ. Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээлэл өнөөдөр 12:52 цагт ирснийг хүлээн авч, шалгаж байна. Уг ослын улмаас барилга дээр ажиллаж байсан 36 болон 20 настай хоёр эрэгтэй амиа алдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс явуулж байна” хэмээн мэдээллээ.

Read More

“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны ням гарагийн 12:00 цагаас болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж буй ажээ.

Read More

Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “International Fashion Gala Show-2022” Олон улсын загварын шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон О.Уянга олон улсын TOP MODEL 2022 шагналын эзэн болжээ. Мөн түүнтэй хамт тус шоунд оролцсон С.Төгс Fashion model-оор шалгарсан байна. Моделуудын хувьд хамтдаа анх удаа олон улсын стандарттай, алдартай дизайнеруудын хувцасны шоунд оролцсон нь энэ аж.

Read More

Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхлэх гэж байна. Шалгалтыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ удаагийн шалгалтад нийт 36,425 хүн оролцоно. Тэдний 29,000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна. БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байна. Түүнчлэн шалгалтад ирэхдээ Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт Бүрэн дунд боловсролын гэрчилгээ Суудлын хуваарь Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой. Мөн шалгалтын…

Read More