Олноо МУГЖ Г.Ариунбаатарын гуравдахь гэргий хэмээн цоллогдох болсон жүжигчин Б.Баярмаа өдгөө нам гүм амьдрах болсон. Мисс, жүжигчин, алдарт эх гэх олон гуншинтай тэрбээр хүний өөрийн нийлсэн 7 хүүхэдтэй. Гэхдээ Г.Ариунбаатарын өмнөх амьдралаас төрсөн хөвгүүд өөр өөрсдийн ээж нар дээрээ байдаг бол, жүжигчин бүсгүйн анхны амьдралаас төрсөн гурван охин нь Б.Баярмаагийн ээж дээр байдаг гэнэ лээ. Харин Г.Ариунбаатар, Б.Баярмаа нар дундаасаа төрсөн хөвгүүдтэйгээ Зайсангийн баячуулын амьдардаг тансаг хотхонд амар жимэр амьдарч байна. Жүжигчин Б.Баярмааг анхны нөхөр нь хэрэг төвөгт орооцолдон багагүй зовоосон гэдгийг эх сурвалжууд ярьдаг. Харин үзэсгэлэнт бүсгүй оюутан байхдаа ханилсан, охидынхоо ааваас өөрчлөлтийг ихээхэн хүлээсэн ч үр дүнд хүрээгүй…
Зохиогч: Эрхэм админ
Эршүүд хээгүй байдал, хэнэггүй, өөрийнхөөрөө зангаараа алдартай дуучин бол Хишигдалай. Түүний энэхүү зан алдах нь ч бий онох нь ч бий. Хаана ч явсан зангаа гээдэггүй дуучин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа өгзөг, бөгсөө тодруулж харуулсан зургаа нийтлэжээ. Хальт харахад алдарт Ким Кардашиантай тун төстэй харагдах аж. Өдөр бүр суулт хийсэн ч ийм хэмжээний өгзөгтэй болохгүй гэдгийг мэргэжлийн тамирчид ч мэднэ. Царай төрх бие галбиртаа чамгүй анхаарал хандуулдаг тэрээр өмнө нь өгзгөндөө силикон шахуулсан гэх олны яриаг эрс эсэргүүцэж “Буяндаа бузар хийхгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авсан удаатай. Харин энэ удаад үнэхээр өгзөгтөө ямар нэгэн юм шахуулж, монголын Ким кардашиан болох…
“Хас”-ын Ч.Ганхуягийг бизнесийн хүрээнийхэн илүүтэй сайн танина. 17 настайдаа Дилер болж, удалгүй “Хас Банк”-ийг үүсгэн байгуулж байсан хэмээн тэрбээр таван хүү, ганц охинтой. Хөгжлийн бэрхшээлтэй том хүүгээ олноос нуудаггүй тэрбээр хоёрдахь хүү Хаскадаа итгэл найдвар тээдгээ л илэрхийлдэг. Тэгвэл тэрбээр хүүгээ ажил голдоггүй, хүний хөдөлмөр үнэлдэг хүн болгосон түүхээ хуваалцжээ. Тэрбээр “Оюутан, залуус зуны амралтаа бүү дэмий үр! Ямар ч хамаагүй ажил олоод хийчих. Энэ гарагийн хаана ч бай бүх л амжилттай яваа хүмүүс нэгэн цагт угаагч, зөөгч хийж байсан тухайгаа дурссан байдаг. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голох ёсгүй гэдэг л энэ. Ажлын хүнд хэцүүгээс нь эхлэх тусам бүр…
Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж 21:58 цагаас 00:43 цаг хүртэл цахилгаан эрчим хүч тасалдлаа Сэлэнгэ аймгийн иргэн “Б” согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн дээрх хугацаагаар хүчдэлийг таслах арга хэмжээ авлаа. Онцгой байдлын газрын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан гэлээ Иймд 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд…
Хуучнаар Байгалийн түүхийн музейн туурь дээр Чингис хааны музейг байгуулж буй. Гурван жилийн турш хэл амтай баригдаж буй тус музейн баруун талын автозам дээр нэлийтэл ус үүссэн нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл тус музейн дээвэр дээр тогтсон борооны усыг усны хоолойгоороо доош буулгасан нь ийнхүү “нуур далай” үүсгэхэд нөлөөлсөн бололтой. Хамгийн сонирхолтой нь тус музей нь нэг талдаа ус зайлуулах ганцхан турба хоолойтой. Энэхүү ганц хоолой нь явган хүний зам хөндлөн татсан үер ус зайлуулах жижигхэн шугамтай аж. Уг шугам нь тус музейн дээврийн усыг зайлуулж дийлэхээргүй гадуур нь халгин цалгин урсгаж, автозам руу ийнхүү их хэмжээний усыг гаргахад…
Цар тахлын өмнөхөн өөрийн эзэмшлийн орон сууцандаа хууль бус автомат тоглоомын газар ажиллуулж байсан хэмээн хилс хэргээр баалуулж, ажлаасаа “хусагдаж” явсан Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хүндэт донор болжээ. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа онцлоод, “Таны цус Доод тал нь 100 гаад хүнд тус болж амийг нь аварсан гэхийг сонсох үнэхээр жаргалтай хэрэг байлаа олон хүнд тус болохыг эртхэн мэдсэн бол өшөө ихийг өгч чаддаг бол өшөө олон хүнд туслах байж” хэмээн бичжээ. Түүний хувьд монголын цагдаагийн байгууллагад 25 жил зүтгэж буй нэгэн юм.
Нэгдсэн чуулганаар: – Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох, – Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих, – Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх, – Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм. Мөн чуулганы үеэр Өмнөговь болон…
Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын 2 дугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил 2022 оны 06 дугаар сарын 06-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна. Одоогийн…
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрлэжээ. Монголбанкны мэдээлснээр жилийн инфляц 2022 оны тавдугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин…
Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай иргэд иогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд бусдад үлгэр дуурайлал болсон олон сайн багш нартай болоод байна. Хамгийн олон шавь нартай, алдартай багш нарын нэг бол “Venus Yoga Studio”-ийн багш Ариунзаяа. Тэрбээр хэдхэн сарын өмнө хоёрдахь хүүгээ төрүүлсэн. Өдгөө гэр бүлийн хамт АНУ-д очсон бөгөөд тэндээ төвхнөж эхэлсэн байна. Түүний хадмууд АНУ-д олон жил амьдарсан хүмүүс…