Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын 23 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо. “Эрдмийн баяр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх болон үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжийн удирдлагууд, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, Хүндэт профессорууд болон багш ажилтан, оюутан сурагчид оролцлоо. Ёслолын ажиллагааг тус сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү нээж, өнгөрч буй хичээлийн жилийн амжилт ололт, ахиц дэвшлийг тэмдэглэхийн зэрэгцээ нийт төгсөгчдөдөө баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жил түүхэн хөгжлийн жил байв. Ахлах сургуульд анх удаа 9-р ангид элсэлт авч, төгсгөн суурь боловсролын гэрчилгээ олгож буй бол Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэх…
Зохиогч: Эрхэм админ
Өчигдөр /2022.06.23/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сангийн дэд сайд Жибек Дуйшеева тэргүүтэй, Эдийн засаг, Худалдааны яам, тус улсын Төв банк болон банк санхүүгийн төлөөлөгчид Монгол Улсын орон сууц санхүүжилтийн тогтолцоо, ипотекийн зээлийн системийн талаар туршлага солилцох зорилгоор “Монголын Ипотекийн Корпораци” ОССК ХХК-нд зочиллоо. Төлөөлөгчдийг компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга хүлээн авч манай улсад хэрэгжиж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр, үнэт цаасжуулах үйл ажиллагаа болон компанийн тухай танилцуулж, туршлага солилцлоо.
Өнөөдөр Монголын хөвгүүдийн поп хамтлаг Камертон хамтлагийн төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр тус хамтлаг 27 нас хүрч бөгөөд 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдсан түүхтэй. Камертон нь Монголын эстрад хөгжмийн шинэ үеийн төлөөлөл бөгөөд бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг нь гэгддэг. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар дуулж тайзнаа гарч ирсэн бөгөөд продюссараар нь Л.Тайванбат уригдан ажиллаж эхэлжээ.
2022.06.24/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт, налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна. Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд…
“Гашуунсухайт” боомтод нийт 7,000 гаруй тээврийн хэрэгсэл Монгол Улсын нүүрсний тээврийн үйл ажиллагааг зохицуулан явж байна. Үүнээс дөнгөж 10 хувь хүрэхтэй үгүйтэй 700 орчим автомашинтайгаар Монголын үндэсний тээврийн компаниуд гүйцэтгэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хууль зүй, Дотоод Хэргийн сайд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг уурхайнууд болон борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч байгууллагад олгоно гэж мэдэгдсэн билээ. Гэвч одоогоор Цагаанхад бөмбөлөг терминал буюу жолоочгүй машинаар тээвэр хийж байна. Монголын тээврийн компаниуд өнгөрсөн хугацаанд хамаг хөрөнгөө зарцуулж, банкны өндөр хүүтэй автомашинуудыг үйлдвэрт нь зургаан сарын өмнөөс захиалан оруулж иржээ. Үйлдвэрээс гарах хугацаа, хил гаалиар нэвтрүүлэх гэж…
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн…
Өнгөрсөн 2020 оны зун хөтлөгч Санжсүрэн, жүжигчин Номин нарын орондоо байхдаа гардуулсан бичлэг сошиалд дэлгэгдэж багагүй дуулиан шуугиан тарьсан. Найз охиноосоо салаагүй байхдаа ийнхүү олонд танигдаж яваа залуу жүжигчинтэй амрагласныг түүний экс найз бүсгүй, загвар өмсөгч Номин дэлгэж байв. Тэгвэл экс залуугаа үйлдэл дээр нь гардаж явсан Номин бүсгүй дахин дурлаж, сайн хүнтэй учирчээ. Шинэ найз залуутай болж аз жаргалдаа умбаж байгаагаа цахим орчинд тэрбээр хуваалцаж эхэлсэн байна.
Хүүхдийн элч дуучин” өргөмжлөлтэй Ноён Бондгор өөрийг нь олонд таниулсан урлагийн нэрнээсээ татгалзаад дуучин Ц.Амарбаяр нэрээ бататгахыг хүсэх болсон. Чинээлэг айлын эрх хүү гэгддэг тэрбээр тун удахгүй хуримаа хийхээр болж, хуримын гэрэл зургуудаа авхуулж эхэлжээ. Түүний гэргийг Б.Золзаяа гэдэг үе тэнгийнх нь бүсгүй бий. Хосууд хамтдаа хэд хэдэн уран бүтээл гаргасан ч, олны дунд дорвитой яваагүй. Тиймээс тэд дуулахын хажуугаар караоке, ресторан, паб ажиллуулан чамлахааргүй мөнгө олчихдог гэсэн. Түүний эхнэр Б.Золзаяагийн хувьд, МУГЖ С.Жавхлангийн эхнэр болох Г.Эрдэнэчимэгтэй мөн л хуурай эгч дүүс болтлоо дотноссон бөгөөд үйл мэтгэж, уран цэцэн үгс урсгах “эрдэмд” шамдан суралцаад байгаа. Үндэсний хувцас гоёлыг эрхэмлэж, будаг…
Киви хамтлагийн дуучин, олноо “хар сувд” хочтой Ц.Намуун өчигдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Царайлаг, нуруулаг тэрээр урлагийн тайзнаа хэсэг хугацаанд хөндийрөөд байсан бол энэ жилээс дуучин бүсгүй хаа нэг шоу нэвтрүүлэгт Киви хамтлагтайгаа уран бүтээлээ хүргэх болсон. Түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна. Дуучин бүсгүйн аав Габон улсын иргэн бол, ээж нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн охин Цолмон юм. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан Б.Намуунаад Монголын рок non ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгоход нь урлагт хайртай гэр бүлийнхэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь лавтай. Олонд танигдаж эхэлсэн цагаасаа л эрлийз, гэгдэж байсан тэрээр багаасаа өндөр…
Загварын ертөнцөд өөрийн өндөр нуруу, хөөрхөн төрхөөрөө ялгардаг бүсгүй бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. Өсвөр наснаасаа буюу 14 настайдаа насаа нэмж миссийн тэмцээнд оролцож олны анхааралд өртөж байсан тэрбээр өнөөдөр 25 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Хэзээнээс даруухан, гоо гэгддэг байсан тэрбээр гурван жилийн өмнө бизнесмэн Г.Анархүүтэй амраглаж, Аатөр гэх хүүтэй болсон. Хүүтэйгээ тэрбүр уулзаж чаддаггүй гэдгээ илэрхийлдэг тэрбээр өдгөө болзоот залуугүй, ганц бие.