Үндэсний бэлэн хувцасны үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчийн нэг бол ‘Exclusive’ компани. Өөрсдийн 120 сая төгрөгийн барааг үнэгүй тарааж сенсаци тарьж явсан тус компани захирал Г.Майцэцэг өөрийн том хүү Б.Алтан-Оддоо төрсөн өдрийн мэндчилгээ илгээх үедээ, хүүхдүүдийнхээ аав нарыг дурсчээ.
Тэрбээр “Хүний амьдралын хамгийн мартагдашгүй нас яахын аргагүй 18 нас байдаг. Би 18 настай байхдаа яг энэ өдөр ЭЭЖ болсон… Одоо бодоход хүүхдээрээ ХҮҮХЭДтэй болж, гэхдээ надад хэзээ ч тэгж санагдаж байгаагүй. Миний амьдралд маш том хуудсыг нээж тэртээ 26 жилийн өмнө Польшийн Люблин хотод чи минь Анод Б. наддаа ирсэн юм. Хүүдээ төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд, хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье…
Чи бол Алтангэрэлийн АЛТАН-ОЧИР гэдэг хүний хайраас бүтэж, нарт хорвоод мэндэлсэн юм. Миний хүүгийн төрүүлсэн аав цэргийн сургууль төгссөн оффицер байсан. Цэргийн сургуулийнханд байдаг юм болов уу гэмээр дэндүү эх оронч үзэлтэй, зоригтой, тусархуу, сайхан сэтгэлтэй, өгөөмөр нэгэн байсан юм. 30 гарсан хойноо гэр бүлтэй, хүүхэдтэй болсон түүнд удам залгах хүүтэй болсон гээд хөл нь газар хүрэхгүй баярлаж байсанг одоо ч тод санаж байна. Аавынх нь багын найзууд машин худалдаж авах гээд Монголоос ирсэн үе давхцаж таарсан, чиний баастай даавууг хүртэл ээлжилж тэд угааж байсан, хамгийн хөгжилтэй нь аав чинь Batbaatar Gunchin найзаасаа горьдож мөөм нь хавдаж халуурч билээ, уг нь хөхүүл ээж л горьддог биздээ, аав чинь эмнэлэгээс намайг гаргаж байхдаа чухалчилж ирээд хэлж байсан юм МАЯА минь хүн амьтнаас горьдов, горьдож болохгүй шүү их хэцүү зүйл байдаг гэсэн гээд л… Би дотроо гүэ юу дутсан гэж хүнээс горьдох билээ гэж бодсон гэтэл ГОРЬДОХ гэдэг нь дутагдаж гачигдсандаа биш СЭТГЭЛийн зүйл байдаг юм байна гэдгийг аавыг нь горьдоход ойлгосон. Тухайн үед Монгол аргаар дом хийж горьдоог нь тайлж байсан…
Хоёулаа Монголд түрүүлж очоод, аавтайгаа гурвуулаа Бээжинд уулзахаар тохирч хоёулаа аавыгаа Бээжингийн онгоцны буудалд тосон хүлээж байхдаа үүрд бид 2-г орхиод явж байгааг мэдэхгүй, хөөрцөглөн хүлээж байсанг одоо ч мартаагүй сайн санаж байна, тэгэхэд чи дөнгөж 3 нас хүрсэн, би 21-тэй байж билээ, хоёулаа арай л эрт хагацлын зовлонг үзсэн. Онгоцонд Монголын иргэн нас барсан гээд сандралдаж байхад миний хүү дэндүү балчир учраас ойлгохгүй Бээжингийн консулын ажилчдыг баясгаж инээлгээд л, авъяас ухаанаа гайхуулаад л, олон хүний хайрыг татаж байсан төрх байдал чинь миний ЗОВЛОНГ нэмгэлж, СЭТГЭЛийг минь тайтгаруулж байсан.
Чи 3-тай байхдаа бүх машины марк мэддэг хараад л шууд БЭНЗ АУДИ ТОЁОТО… гээд л хэлдэг, 40 орны далбааг мэддэг, цээжээр 100 дотор тоолчихдог шүдгүй ЗАЛУУ байж билээ. Аав дахиж ирэхгүй юмуу гэж зүрх зүстэл чанга удаан гэгч нь ганц удаа уйлж, дахиж хэзээ ч аавыгаа надаас нэхээгүй, ухаалаг хүү… Чи өөртөө таалагдсан ЭРЭГТЭЙ хүн дээр очоод шулуухан гэгч нь та эхнэртэй юу гэж асууна, Хэрвээ эхнэргүй гэвэл аан манай ЭЭЖ нөхөргүй шдээ гэж ирээд л хөөрхөн гэгч нь над руу заагаад инээдэг ёстой хөгийн жаал байсан. Польшуудад тэгж хэлж ярихад нэг их тоодоггүй байсан, харин танихгүй Монгол хүнд хэлэхээр чинь нүүр хийх газар олдохгүй түлэгдэх шиг болдог байсан… Миний хүү цэцэрлэгтээ хамгийн түрүүнд /6.00 цаг/ очиж, хамгийн сүүлд /16.00/ авахуулдаг хүүхэд байсан. Үүнийгээ маш баяртайгаар, ээжээ би цэцэрлэгтээ хамгийн түрүүнд очдог шдээ гэж ирээд шулганахаар нь хүүгээ их өрөвддөг байсан, би өглөө эрт ажилдаа /наймаанд/ явах гээд л чамайг тийм эрт унтуулахгүй босгодог байсан уг нь 9.00 цаг хүртэл хүүхдүүдийг хүлээж авдаг юм. Манаач өвөө нарын ая эвийг төвөггүйхэн олчихсон тэд нар ч чамтай байхдаа уйддаггүй байсан байх. Чиний ам хуурай байдаггүй, мөнхийн яриастай байдаг байсан… Тэр нэгэн жил санаандгүй чатаар нэгэн хүнтэй танилцаж чаталдаг утсаар ярьдаг болсон. Тэр хүн ГЕРМАНд ажиллаж амьдардаг байсан юм. Munkhbayar Bayartai ахтай нь Lubaczów ороод буцаж явтал Германы залуугаас: Би АНОДын сайн аав болж чадна гэсэн мессеж ирээд, би уншаад уйлчихсан. Мөнхбаяр машин барьцан явсан сандраад л юу болов оо Монголоос л муу мэдээ ирж гэж бодсон гэсэн. Тэгтэл би энэ хүн хамт АМЬДРАЯ гэж байна гэтэл тэнэг юмуу хүн сандраагаад гээд үглэж байсанг маш тод санаж байна. Ингээд чи бид 2 Герман очиж тэр хүнтэй танилцахаар болсон. Герман явлаа гэтэл Enkhbaatar Yura ах нь харсан нь бие биенээ хайрлаж чадахгүй байхад бие биенээсээ хараагүй хүмүүс хайрлаж харагдаач гээд л хатуу үг хаяж билээ, тэгсэн ч чи бид 2 зоригтой шийдээд явсан юм… 7-хон хоногийн дотор тэгж та 2-г бие биедээ дасна гэж ёстой бодоогүй, чи бид 2-г Польш руу буцахад тэр хүн машин бэлэглэсэн… тэр машиныг унаад хоёулаа харихаар явсан, Германы хил гараад чи учиргүй чангаар гэнэт уйлж билээ, юу болов оо гээд сандаран асуухад ГЕРМАНыгаа санаад байна гэсэн… Ингээд нэг их удалгүй ГЕРМАНы залуу чи бид 2 дээр Польшид ирсэн. Дүүгээ гарсны дараа тэр нэг өдөр Германы залууг ААВаа гэж дууддаг болсон. Ингээд миний хүү БАЯСГАЛАНгийн том хүү болохоо албан ёсоор өөрөө хүлээн зөвшөөрч бид 2-г баярлуулж билээ, түүнээс өмнө дандаа нэрээр нь дууддаг байсан… Чи сургуульд анх орохдоо бас л дуулиан дагуулж байсан. Аав бид 2 чинь чамайг маш ухаантай сэргэлэн болохоор нь улам мундаг болог гээд хувийн төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэрээс хол болохоор байнга хүргэж өгч авдаг байсан гэтэл ЧИ гэрийнхээ ойрхон сургуульд ормоор байна гээд байрныхаа хажууханд байдаг энгийн сургуульд хамтдаа очиж захиралтай нь уулзсан. Тэгсэн чи хэзээний том хүн шиг захиралд манай аав ээж 2 намайг төлбөртэй сургуульд явуулдаг, би доороо нэг дүүтэй, аав маань гэрээр юм оёж ээж маань зах дээр зардаг юм, тэр сургууль надад таалагдаагүй хичээл нь дэндүү хүүхдийн, би 1000 дотор цээжээр тоолж чадна, уншиж бичиж чадна намайг 2-р ангид шууд оруулж болох уу, эсвэл 3-р анги руу ч юмуу. Би хурдан сургуулиа төгсөж аав ээж 2-тоо тусалмаар байгаа юм гэж билээ. Би ёстой мэл гайхсан, чамайг ингэж бодож шаналж явсанг мэдээгүй… Захирал утсаар нэг хүн рүү ярьж чи ороод ир дээ, энд ГАЙХАМШИГ болоод байна гэсэн… Ингээд нэг эмэгтэй орж ирсэн нь хичээлийн эрхлэгч байсан. Тэр эрхлэгч, захиралаа 10 сар дундаа орцон байна, анги алгасуулж авч болохгүй ээ гэтэл миний хүү, надаас шалгалт авчих тэгэх үү БИ ЧАДНАА гэж билээ, тэгтэл захирал тааламжтай нь аргагүй инээгээд тээр харж байна уу ИЙМ ХҮҮХЭД бидэнд ирлээ, түвшинг нь тогтоогоод таарах ангид нь оруул гэсэн ингээд миний хүү шалгалт өгөөд 1-р ангийг алгасаж шууд 2-р ангид орсон юм…
Чиний мартсан байж магадгүй ДУРСАМЖийг ээж нь төрсөн өдрийн бэлэг болгон бичлээ
Алтан-Од гэдэг нэрийг анх аав нь чамайг ОД шиг гялалзаж амьдраарай гэж билэгшээн өгсөн. Миний хүү бол биеийг нь төрүүлсэн АЛТАН-ОЧИРын хүү, ухааныг нь суулгаж төлөвшүүлсэн БАЯСГАЛАНгийн хүү… Сайн ААВ нарын үр удам билээ… Ээжийнхээ БАЯР ГУНИГийг хамтдаа хуваалцан туулсан өрөвч зөөлөн, ухаалаг эрхэм нандин хүн билээ чи…
зөв ХҮН, сайн ААВ, халамжит ХАНЬ байхыг чин сэтгэлээсээ ЧАМДАА хүсэн ерөөе… ХАЙРТАЙ шүү хүүдээ” гэжээ.
1 сэтгэгдэл
NOVSHIIN LUIVARCHIN AVGAI, IIM HUMUUS L UNUUDUR MUNDAGT TOOTSOGDOJ BGAA YUM DAA ORKUDAD, BUZAR LUIVARCHIN