Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»KFC-ийн “Парти“ багцнаас хордсон гэх иргэний гомдлоор шалгалт хийхээр очиход дээжийг устгасан байжээ
Папарацци

KFC-ийн “Парти“ багцнаас хордсон гэх иргэний гомдлоор шалгалт хийхээр очиход дээжийг устгасан байжээ

Эрхэм админBy Эрхэм админ08/11/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“ТАВАН БОГД ФҮҮДС” ХХК-ИЙН “KFC СМАРТ” САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, “Смарт” худалдааны төвийн байранд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC Смарт” салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор “Парти” багц захиалж тахиа идээд хордсон тухай иргэний гомдол, мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хордсон гэх иргэн эрүүл мэндийн байгуулагад хандаж хордлого гэдгийг албан ёсоор оношлуулаагүй байна.

Тус салбар нь 2022 оны 08 сарын 07-ны өдөр халуун ногоотой тахиа, нухсан төмс, салад, бургерын талхны дээжийг авч, бүртгэл хөтөлсөн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичгийг бүрдүүлсэн, хөргөгч, хөлдөөгчний хэмийг тогтмол хянаж бүртгэл хөтөлсөн, тогооч, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа хамрагдсан байсан ба тухайн өдөр “Парти” багцнаас нийт 1227 ширхэгийг борлуулсан бөгөөд бусад иргэдээс хордлого авсан гэх гомдол мэдээлэл ирүүлээгүй байна.

Шалгалтаар улсын байцаагч 2022 оны 08 сарын 07-ны өдрийн дээжийг устгахгүй байх, шинжилгээнд хамруулах талаар тус газарт анхааруулсныг зөрчиж тухайн дээжийг устгасанд Зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1 улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ оногдуулахаар ажиллаж байна.

2022 оны 08 сарын 08, 09-ний өдрүүдийн бүтээгдэхүүн болон усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Төв лаборатори”-д шинжилгээнд хамруулахаар хүргүүллээ, хяналт шалгалт үргэлжилж байна.

НМХГ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.