“Үндэсний их баяр наадмын сорилго” барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны ням гарагийн 12:00 цагаас болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 24-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж буй ажээ.