Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган өнгөрсөн хоёр өдөр эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Тэдний дунд Нийслэлийн “Хот тохижилтын газар”-ын ажилтнууд багтаж, төрийн одон хүртсэнд олон нийт ихэд талархжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Тохижилд үйлчилгээний байгууллагад 12 жил ажилласан Н.Батмөнх Алтангадас одонгоор шагнагдсан. Түүний хувьд өдгөө 64 настай ч хотоо цэвэрлэх ажилдаа чин үнэнчээр зүтгэж буй хөдөлмөрч нэгэн юм. Тэгвэл түүний “Алтангадас” одонгийн найрыг Зайсанд байрлалтай “Буган Халиун” ресторан үнэгүй хийж өгөхөө амалсан бол нийтийн дуучдаас Найдандорж, Б.Буянжаргал, Э.Чинбаяр, А.Түмэн-Өлзий нар үнэ төлбөргүй ая дуугаа өргөхөө амаллаа. Мөн, нийгмийн идэвхитэн, сошиал од Нара өөрийн цахим хуудсаараа…
Зохиогч: Эрхэм админ
Парламентийн танхимд “ногоон гэрлээр” орж ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Чинбүрэн. Францад боловсрол эзэмшсэн тэрээр Швейцарийн Лозаны их сургуулийг мэс заслын эмчээр дүүргэсэн гэдэг. Түүний багш бол дэлхийн элэгний мэс заслын шилдгүүдийн нэг Мишель Жиле хэмээх франц хүн. Чадалтай багшийн шавь болж чанартай боловсрол эзэмшсэн тэрээр ээжийнхээ захиасыг хэзээ хэзээнээс илүү бодож, биелүүлж явдаг гэсэн. Түүний ээж гадаад руу сургуульд явахад нь “Хамгийн түрүүнд ядуу хүнд тусла. Боломжтой нь аргаа олчихно” хэмээн хэлж байжээ. Тиймээс гишүүн болсон ч боломж бололцоогүй ядуу хүмүүст туслахыг илүүд үздэг гэдгээ нэгэн ярилцлагандаа дурьдсан байна.
Зөвхөн сүйт бүсгүйд зориулан цор ганц даашинз урладаг “Хайрын хурим” салоны үүсгэн байгуулагч, фитнеcсийн тамирчин, хоёр хөөрхөн охины ээж Б.Ууганцэцэгийг танихгүй хүн ховор. Тэрээр 2001 онд ШУТИС-ын оёдлын технологийн инженер, үйлдвэрлэлийн маркетингийн хос мэргэжлээр төгсөж, хуримын хувцасны анхны салоныг үүсгэн байгуулсан бүсгүй билээ. Өдгөө 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Хайрын хурим” салон 3000 орчим хуримын даашинзийг урлажээ. Хуримын даашинзны чиг хандлагыг тодорхойлж, шинэчилж, хөгжүүлж явдаг дизнайнер Б.Ууганцэцэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд фитнес тамирчин бол өөрчлөлтийг өөртөө хийх шиг болжээ. Тэрбүү хэл, “Монголын мистер” тэмцээнд хүч үзэж, халуухан биеэ гайхуулаад амжсан байна лээ.
Жүжигчин О.Амгаланбаатар “СТА цол тэмдэгээ Соёлын яамныханд буцаагаад өгнө” Тэрбээр Би “Хиртээгүй сарнай” кино нээлтэн дээр гэнэт МУСТА тэмдэгээр шагнуулаад сандарч гайхах, санаа зовохдоо “өөрөөсөө ичиж үхэхээ шахлаа” гэсэн пост оруулсан юм. Тэгсэн өнөөдөр өнөөх тэмдэгийг нь өгдөг соёлын яамнаас нь надруу залгалаа. “Дэд сайд өөрийн чинь постыг харсан байнаа. Ичиж байгаа бол эргүүлээд авчихаж болно” гэсэн утгатай үгийг их тийм дээрээс эвгүй өнгөөр хэлж байнаа. Яам тамганыхан гэхээрээ л ярвайлттай, дээрэнгүй өнгөөр дээрэлхэж харьцдаг байх ёстой юм уу? Эгдүү дургүй зэрэг хүрээд тасалчихлаа. Олон хүмүүс постыг маань ойлгоод баяр хүргээд л байсан юм. Уул нь ухаантай битгий хэл уншиж…
Жүжигчин Г.Ундармааг сайн үйлс хийдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл олон нийтэд тийм ч ил биш. Түүний охин Г.Бэрцэцэгийг энэ удаа онцолъё. ‘U film’-ийн бүтээл ‘Амьдралоги’ хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны туслах дүрд тоглож ирээдүйтэй жүжигчин болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан. Жүжигчин Г.Ундармаа охиндоо хандаж энэ захидалыг охиндоо бичжээ. “Найз залуугийнхаа гэрт очиж хоновол охин үр минь чи юуг ч битгий хийгээрэй. Тэд чамайг минь хүндлэх учиртай. Чамайг минь дайлж хамаг бүхнээ барьж дээдлэх учиртай. Охин үр минь өгсөн хоолыг нь амтархан идчээд талархаарай. Зочиноороо аяга тавагаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр…
“Nano International” компанийн Гүйцэтгэх захирал, “REMAX”-ийн бүсийн эзэмшигч Б.Бүжинлхамыг танихгүй хүн ховор. Үл хөдлөх хөрөнгийн “сүлжээний бизнес”-ыг эх орондоо нутагшуулж яваа тэрээр өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Багаасаа боломжийг ашиглаж, тэндээсээ суралцаж эхэлсэн гэгддэг тэрээр Налайх дүүргийн унаган хүүхэд. Аав нь физикийн багш, ээж нь эмч байсан тэрээр багаасаа сурлага сайтай охин байсан гэдэг. Түүний амжилтын түүхээс сонирхуулвал, тэрээр 2000 оны эхээр МУИС-ын цөмийн физикийн анги, менежментийн ангийг давхар давхар дүүргэж байсан түүхтэй. Оюутан байхдаа гэр бүл зохиосон тэрээр Таван богд группээс анхныхаа ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр маркетингийн албанд орж ажиллаад тэндээ өсөж дэвжээд албаны дарга болтол нь ажилласан бол…
50 гарсан насандаа шинэ амьдрал зохиож, хэнз үрийн зулай үнэрлэсэн гэгддэг МУГЖ Д.Хүрэлхүүг охид нь ойлгодоггүй талаар саяхан нэгэн хэвлэлд ярилцлагад орох үедээ дурьсан байдаг. Тэрээр “Хийж буй уран бүтээлээ том охиддоо зориулдаг. Аавынхаа сэтгэлийг ойлгоосой гэсэндээ” хэмээн ярьж байсан. Тэгвэл анхны эхнэрээс нь төрсөн Wolarsen буюу Х.Намуун, түүний дүү Х.Сүрэн нар аавыгаа ойлгож уучилсан бололтой. Оройн зоогыг аавтайгаа цуг барьсан тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ. Аав ээжийнхээ салалтын талаар, амьдралд гарсан өөрчлөлтийнхөө талаар хэдэн жилийн өмнө Walorsen өөрийн цахим хуудснаа сэтгэлээ дэлгэж байсан. Аавгүй хүнд хэцүү он жилүүдэд ээжийгээ маш их өрөвддөг байсан тухай, аавыгаа уучилж чадахгүй гэдгээ тухайн постод…
50 насны босго аль хэдий алхсан топ модель Э.Одгэрэл жил ирэх тусам л өнгө орон гялалздаг. Тэрбээр бусдын нэгэн адил алтан утас гүйлгүүлээгүй ч коллагенээр арьсаа тэжээдэг хатагтайн гоо сайханд чамгүй их мөнгө ордог гэдэг. Сүүлийн үед загварын тайзан дээр нэг их гарахгүй байгаа ч томоохон байгууллагуудын рекламны нүүр царай болж байгаа түүний халуухан зургууд хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Мөн урлаг, уран сайхныхантай хамтарч теле контентод оролцох болсон. Тэгвэл тэрээр урлагийнханд хандаж торгон мэдрэмжтэй зөвлөгөөгөө өгсөн байна шүү. Урлагийнхны өдөр унтаж, үдээс хойш оройн цагаар ихэвчлэн ажлаа амжуулдаг тул ийнхүү зөвлөсөн ч байж магадгүй. Түүний зөвлөгөөний талаар Фантастикийн жүжигчин Барслхагва…
Л.Нямаагийн гадна төрх өөрийн эрхгүй харц булаам сайхан харагддаг. Магадгүй түүний дэгжин хүчирхэг харагддаг байдал эрдэм чадлынх нь илрэл гэлтэй. Гадаад гоо үзэсгэлэн сайхан харагдахын сацуу түүний дотоод гоо үзэсгэлэнг хүмүүсд хандаж буй хандлага хэлж буй урмын үгсээр нь дүгнэх боломжтой юм. Үзмэрч засалч Л.Нямаа ард түмэнд зориулан, хэлсэн ишлэлүүдээс уншигч та бүхэнд хүргэж байна. Үзмэрч засалч Л.Нямаагийн хэлсэн ишлэлүүдээс дурдвал: • Хэцүү бэрхшээл бүхэн чамайг ядрааж, зовоож, залхааж, асуудал дагуулж, сэтгэлийн хүч, тэвчээрийг барахад ТЭВЧЭЭР бүгдийг шалгаж байдаг. • Хамаг бүгдээрээ хараан зүхэж, ах дүүс найз нөхөд чин чам руу дайрч байсан ч чи өөрөө хэн байна түүгээрээ үлдэх…
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018, 2020 онуудад болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд Улаанбаатар хотод тогтвортой, ногоон, хүртээмжтэй хотуудын хөгжил, байгаль орчны асуудал, агаарын бохирдол, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, хотуудын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн санхүүгийн механизм, эко тээвэр, ногоон дэд бүтэц, Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн…