50 насны босго аль хэдий алхсан топ модель Э.Одгэрэл жил ирэх тусам л өнгө орон гялалздаг.
Тэрбээр бусдын нэгэн адил алтан утас гүйлгүүлээгүй ч коллагенээр арьсаа тэжээдэг хатагтайн гоо сайханд чамгүй их мөнгө ордог гэдэг. Сүүлийн үед загварын тайзан дээр нэг их гарахгүй байгаа ч томоохон байгууллагуудын рекламны нүүр царай болж байгаа түүний халуухан зургууд хүмүүсийн анхаарлын төвд байдаг.
Мөн урлаг, уран сайхныхантай хамтарч теле контентод оролцох болсон.
Тэгвэл тэрээр урлагийнханд хандаж торгон мэдрэмжтэй зөвлөгөөгөө өгсөн байна шүү. Урлагийнхны өдөр унтаж, үдээс хойш оройн цагаар ихэвчлэн ажлаа амжуулдаг тул ийнхүү зөвлөсөн ч байж магадгүй. Түүний зөвлөгөөний талаар Фантастикийн жүжигчин Барслхагва “Одгэрэл эгч орой 22 цагт унтаж амарч бай гэнэ шүү” хэмээн бичжээ.
Учир нь хүн 22 цагт нойр авах нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй аж. Хүний заавал унтаж амрах ёстой физиологийн цаг нь 22 цагаас шөнийн 02.00 цаг гэдгийг эмч нар ч эрхэм топтой ижил зөвлөдөг. Энэ цагт унтаснаар хүний бие махбоди, тархи оюун хамгийн сайн амардаг. Шөнийн нэг цагт унтаад өглөө наймд босох, орой 10 цагт унтаад өглөө эрт босох хоёр их ялгаатай гэнэ. Тэгэхээр унтах шаардлагатай цагтаа амарч хэвшье.
Гэвч унтахад ч бас учир бий. Унтахаасаа өмнө кофе уухгүй байх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн 19 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх нь тайван нойрсох боломжийг бүрдүүлдэг байна. Өдөр нь стресстсэн хүн түүнийгээ тайлахгүйгээр орондоо ороход унтаж чадахгүй байх нь элбэг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд бодлуудаа сарниулах нь чухал гэнэ.
Ингэхийн тулд гүнзгий амьсгалах, эсвэл тоо тоолох хэрэгтэй гэнэ шүү.