Зохиогч: Эрхэм админ

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар өчигдөр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулсан. Хэн бүхний хүрээд байдаггүй тус цол тэмдэгийг 23 жил драмын театрт зүтгэсний эцэст 43 насандаа хүртлээ. Түүний энэ бүх амжилтын цаана эхнэр Оюунжаргал нь байдаг. Нөхрийнхөө цалинг чамлалгүй хүсэл мөрөөдлөөр нь амьдруулж яваа тэрээр жүжигчин залууд хоёр хүү, ганц охин төрүүлж өгсөн. Тэдний том хүү 22 нас хүрч буй бол дунд охин нь 12 настай. Харин бага хүү нь гурван настай гэсэн. Нөхрийнхөө алдаа оноо, амжилтыг ард нь дааж явдаг Оюунжаргал бүсгүй Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Хосууд дөнгөж 15, 16 настай байхдаа л танилцаж байсан бөгөөд насанд…

Read More

Хэдхэн сарын зайтай МУГЖ цолоор шагнуулж буй жүжигчид бол “Аримун”-ы Д.Ганцэцэг, УДЭТ-ийн Г.Амгаланбаатар нар. Театр уналттай байх үед эдгээр залуус “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгийг тоглож, дахин сэргэн мандалтыг авчирч байсан гавъяатай уран бүтээлчид. Тэгвэл өчигдөр Д.Ганцэцэг лайв хийх үеэрээ “Одоо миний хамгийн хайртай хүн энд гарч ирнэ” хэмээн ярьсан нь Г.Амгаланбаатар байсан билээ. Нэгэн цагт тэднийг хайр сэтгэлийн холбоотой гэдэг яриа гарч байсан. Хэн хэн нь гэр бүлтэй ч үй зайгүй найзууд бөгөөд бараг л өвөр түрүүндээ орох нь холгүй байдаг талаар тэд өөрсдөө ч бусдаас нуудаггүй тэд. Г.Амгаланбаатар нэгэн удаа бүр “Ганаа бид хоёр чинь ил амрагууд…

Read More

Монголын хэвлэл мэдээллийн салбараас төрийн өдөрлөгт сууж буй бүсгүйчүүдийн нэг бол “Ийгл” телевизийн нэвтрүүлэгч асан Бадарчийн Жаргалмаа. Өдгөө парламентийн гишүүн болсон тэрээр хэдэн жилийн өмнө тархины хавдраар хүнд өвдөж, ард түмнийхээ хайр хишиг, тусламжтайгаар БНСУ-д бүрэн эмчлүүлж ирсэн. Тэр цагаас хойш өөрийн нэрийн ток шоугаа хийж үзэгчидтэйгээ ховор сонин сонирхолтой хүмүүсийг уулзуулдаг байв. Үүнийгээ тэрээр ард түмэндээ “барих бэлэг” хэмээн ярьж байсан удаатай. Энэ хугацаанд тэрээр МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг байсан бололтой. УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ “явсан”. Тэрээр гэр бүлээсээ ганцаараа хэвлэлийн салбарт ажиллаж байсангүй. Түүний дүү Мөнхбат буюу Мөөгий МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрөөр уулздаг байсан. Өөрийн гэсэн харизмтай, хөтлөлтөө…

Read More

73 насандаа Төрийн хамгийн дээд шагнал болох Хөдөлмөрийн баатар цолыг хүртсэн хүн бол Төрийн шагналт Н.Сувд. Тэрээр Ерөнхийлөгчөөс баатар цолоо хүртэхдээ өөрийн нэрийг бэлэгдэж сувдан цагаан өнгийн торгон дээл өмссөн нь зохьсон гэж ванлий. Эдүгээ 73 настай ч, үеийнхээсээ хорин насаар залуу харагдах тэрээр 1948 онд Улаанбаатар хотод төржээ. 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны…

Read More

Хайрын сэдэвтэй дуугаар хорвоог зөөллөж, ханилан жаргахын заяанд бие биенээ түшсээр нийтийн дууны салбарт өөрсдийн өнгө төрх, авьяас чадвараараа ялгарч байгаа хос дуучид бол Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар. Тоглолтын тайзан дээр хайртай бүсгүйнхээ өмнө өвдөг сөхрөн байж, үзэгч түмний өмнө гэрлэхийг гуйн, эгээтэй л эрхэмсэг гүнжээ уйлуулчихаагүй Д.Хишигбаярыг сонсогч фенүүд нь ноён нуруутай даруу төлөв нэгэн хэмээн үнэлдэг. Үнэхээр ч хаа явсан газраа хажуу дахь ханиа тэнхээ мэдэн магтаж, хайр халамжинд умбуулж байдаг түүнийг эр хүн шиг эр хүн гээд хэлчихэд буруудах зүйлгүй байх. Энгийн нэгэн жишээ л гэхэд олны танил болж, “од” хэмээх хэнээс ч өгөөгүй хэргэмийг зүүсэн эрхмүүд ийн…

Read More

ЮНЕСКО болон Дэлхийн театрын урлагийн холбооноос хамтран зохион байгуулсан тэмцээнд 2014 онд хамгийн дээд шагнал болох Гран При хүртэж явсан жүжигчин бол Ц.Баясгалан. Үүнээс хойш моно жүжгийн төрлийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн тэрээр монголын анхны “Ану хатан”. Тэрээр зохиолч Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зохиолыг анх тайзнаа буулгахад гол дүрд нь тоглож явсан. Гэвч уран сайхны кино болгоход, хөгшин гэдгээрээ нас, зүсээрээ гологдож явснаа тэрээр нуудаггүй. Монголын моно жүжгийн төрөлд үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг өнөөдөр Төр үнэлж, Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор энгэрийг нь цоолжээ.

Read More

Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож буй. Хэдхэн хоногийн дараа үзэгчиддээ ойн тоглолтоо толилуулах гэж байгаа тус хамтлагийн жүжигчин Б.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар УДЭТ-аас угшилтай. Багагүй хугацаанд тус театрт дагалдан, залуу жүжигчдээр ажилласан тэд уран бүтээлийн “их багш” нараа үргэлж хүндэлж явдгаа нуудаггүй. Тэгвэл УДЭТ-аас өнөөдөр 19 хүн Төр түмэндээ үнэлүүлж, Төрийн дээд шагнал хүртсэн учраас Г.Алтаншагай тэдэндээ баяр хүргэж, Төрийн ордны урдаас шууд лайв хийн мэндчилгээ хүргэж харагдана лээ. “Унасан газар, угаасан ус” гэдэг шиг урлагийн салбарт хөлөө олоход тус дэм болсон театрын хамт олондоо ачийг санаж явдгаа илэрхийлэн, “бууриа” эргэх ажээ.

Read More

Удаан хугацаанд өөртөө хадгалж явсан “Нора” нэрээ “Анна” болгон өөрчилсөн жүжигчин Н.Баярмаа УДЭТ-ийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Үзэгчдэд төдийгүй салбарынхандаа “дотортой” жүжигчин хэмээн үнэлэгддэг тэрбээр дэлхийд алдартай сонгодог бүтээл болох “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээсэн. “Анна Каренина” бол үеийн үед, орон орны уран бүтээлчдийн шандсыг шавхаж, хүчийг сорьдог чансаа өндөртэй уран бүтээл. Тус уран бүтээлийн гол дүрд тоглож, Монголын анхны Аннаг тайзнаа мөнхөлсөн жүжигчин Н.Баярмаа өнөөдөр Төрийн дээд шагнал хүртсэн театрын уран бүтээлчдээ угтахдаа арай л нимгэн “нойтон” явна лээ. Хэдийгээр автомашинтай Төрийн ордны гадна очсон ч, өвлийн сар хэдийнэ гарсан шүү дээ, Анна минь. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон…

Read More

Монголын театрын хоёр дахь Гамлетыг өнгөрсөн тавдугаар сард Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгахад энэ урлагт шимтэгсдийн магнай тэнийсэн гэхэд хилсдэхгүй. 90 жилийн түүхтэй “Улаан байшин” (УДЭТ)-гийн сүүлийн 20 гаруй жилийн түүхийг бичилцэхдээ С.Болд-Эрдэнэ “Надаар тоглосон хайр”-ын Бүүвэй, “Саран хөхөө”-гийн Лагана, “Эр хүн болгож өгөөч”-ийн Батаа, “Амьгүй албат”-ын Хачиг, “Атга нөж”-ийн Өгөдэй, “Хайрын виз”-ийн Жаргал, “Парисын дарь эхийн сүм”-ийн Квазимодо, “Оролмаа эх”-ийн Сандагдорж, “Гамлет”-ын Гамлет, “Ромео, Жульетта”-гийн Лоренцо лам, “Бүсгүйн зурвас”-ын Архай сайд, “Анна Каренина”-гийн Левиний дүрээр үзэгчидтэй “уулзсан”. Түүнчлэн “Альфа” театрын бүтээл “Фауст” жүжгийн гол дүрд “хувираад” амжсан билээ. Зөвхөн гол дүрүүдийг нь дурдахад л ийм. Тус театрт тоглосон бусад…

Read More

Амжилттай яваа эр хүний ар талд эгэл бус эмэгтэй хүн нуугдаж байдаг гэдэг. УДЭТ-ын нүүр царай болсон Ц.Цэрэнболд хилийн чанадад хэд хэдэн кинонд тоглож чансаагаа гайхуулсан чадварлаг жүжигчин. “Цахиур Төмөр” мэт дуу хоолой, дүр төрхөөрөө олон ч бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл болж, “тэр сайхан ноён нуруутай эр хүний ард ямар азтай эмэгтэй нь байдаг бол?” гэсэн цагаахан атаархал олны дунд яригддаг байсан цаг саяхан. Эхнэрээ тэр бүл олны өмнө ил гаргаад байдаггүй тэрээр өнөөдөр Төрийн ордны гадна хайртай гэргийтэйгээ цэцгийн баглаа барьсаар “хөтлөлцөн” иржээ. Тэд өнөөдөр УДЭТ-аас төрөн гарч буй шинэ Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавъяатуудыг угтан авч байгаа нь энэ…

Read More