Зохиогч: Эрхэм админ

Амжилттай яваа эр хүний ар талд эгэл бус эмэгтэй хүн нуугдаж байдаг гэдэг. УДЭТ-ын нүүр царай болсон Ц.Цэрэнболд хилийн чанадад хэд хэдэн кинонд тоглож чансаагаа гайхуулсан чадварлаг жүжигчин. “Цахиур Төмөр” мэт дуу хоолой, дүр төрхөөрөө олон ч бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл болж, “тэр сайхан ноён нуруутай эр хүний ард ямар азтай эмэгтэй нь байдаг бол?” гэсэн цагаахан атаархал олны дунд яригддаг байсан цаг саяхан. Эхнэрээ тэр бүл олны өмнө ил гаргаад байдаггүй тэрээр өнөөдөр Төрийн ордны гадна хайртай гэргийтэйгээ цэцгийн баглаа барьсаар “хөтлөлцөн” иржээ. Тэд өнөөдөр УДЭТ-аас төрөн гарч буй шинэ Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавъяатуудыг угтан авч байгаа нь энэ…

Read More

“Драмын дөрөв” нэрээрээ алдаршаж, УДЭТ-ын тайзыг донсолгож явсан шижигнэсэн дөрвөн залуус өдгөө кино урлагийн салбарт өөр, өөрийн гэсэн орон зайг эзэлж, хувийн карьераа тун амжилттай хөгжүүлж яваа. Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар ар араасаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ цоолуулсан бол найруурагч “Пара” Н.Наранбаатар Урлагийн гавъяат зүтгэлтэн болсон цаг жил орчмын өмнө. “Драмын дөрөв”-өөс жүжигчин Г.Эрдэнэбилэг гангаараа гавъяатгүй үлджээ. Тэрээр УДЭТ-аас хэдэн жилийн өмнө өрх тусгаарлаж, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Олон улсын кино наадмуудад нэрээ гаргах болсон түүнийг удахгүй Төр “үнсэх” биз ээ. За тэр ч яах уу, найруулагч Н.Наранбаатар туйлын дэгжин нэгэн. Анх олонд танигдаж байхдаа 6 хүүхдийн аав гэдгээрээ…

Read More

www.check.mn сайтаас үзэгчиддээ зориулан видео контентийг хүргэдэг билээ. Энэ удаад “Ананастай тахиа” шинэ жилийн баярын нэвтрүүлгийг хүргэж байна. Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил дараалан шинэ жилийн баярыг тэмдэглээгүй учир баярын уур амьсгалыг бүрдүүлж, догдлол, баяр, баясгаланг бэлэглэх цоо шинэ нэвтрүүлэгээ шууд дамжуулан үзүүлж байх болно. Мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгууллага, бүтээгдэхүүнээ сурталчилахыг хүсвэл 75110502, 88012863, 89110412 утсаар холбогдоорой. Хэрэв та старт ап бол манай нэвтрүүлэгтэй заавал холбогдоорой. Бидний зүгээс бэлтгэсэн бэлэг танд бага ч атугай дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. https://www.facebook.com/www.check.mn/videos/2928215324155745/

Read More

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус IV хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн тухай Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн талаар тус тус хэлэлцлээ. Хурлын хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаагаас бусад уул уурхайн салбарын олборлолт, баяжуулалтын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг хоёр хувиар, шатахуун түгээх станц, банк, уур, ус, эрчим хүчний компаниудын бүх үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварын хувь хэмжээг…

Read More

Эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулсан гоёлын болон коктейл даашинзны “FLORAISON FASHION SHOW” энэ сарын 29-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын нөлөөллөөр хоёр жил завсарласан шинэ жилийн баярын үдэшлэгээ сэтгэл доглол дүүрэн хүлээж буй эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан зөвхөн дотооддоо урласан гоёлын даашинзнуудын давтагдашгүй бөгөөд шилдэг загваруудаас сонгон , цор ганц өөртөө урлуулж сонгоорой. “FLORAISON FASHION SHOW” 2021 оны 11-р сарын 29-ны 18:00 цагт “CORPORATE CONVENTION CENTRE”-Д ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна. Гоёлын даашинзны шоуг ерөнхий зохион байгуулагчаар үндэсний брэнд үйлдвэрлэгч “Princess Mongolian fashion” СИТИ их сургууль ажиллаж байна.Зөвхөн өөртөө цор ганцаар урлуулах даашинзны загвараа эндээс сонгоорой бүсгүйчүүдээ. …

Read More

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ. Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга…

Read More

Маргааш Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын 19 уран бүтээлч төрийн дээд цол, одон медалиар шагнуулж байна. Тэр дундаа Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарыг Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цол хүртээх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор, Жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнуулжээ. Өөрөөр хэлбэл, энэ өдөр УДЭТ-аас хоёр хөдөлмөрийн баатар ,нэг…

Read More

Өнөөдөр Төрийн дээд шагналын хур Төрийн ордонд бууж байна. Салбар салбарын шилдэгүүдийг төр үнэлж өөрийн одон медиалуудаа гардуулж байна. Тэдний дунд рок попын урлагт 40 жил зүтгэсэн “Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболд энгэрээ цоолуулж буй юм. Түүнийг угтан авахаар хамтлагийнхнаас гадна “New Star” студиогийн захирал Нармандах, МУГЖ Ж.Уранчимэг, дуучин Э.Болор-Уянга нар хүрэлцэн иржээ.

Read More

Экс эхнэрээсээ өмнө нь олны танил болсон ч, болчимгүй үйлдлээрээ нэр хүндээ унагасан хүн бол Outlaw хамтлагийн дуучин Чинзориг. Түүний экс эхнэр “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг хэдийнэ хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Харин Чинзориг амьдралд яарахгүй байгаагаа илэрхийлж, 30 насанд төрсөн охиндоо сайн аав байхыг хичээж буйгаа зарладаг. Тэрээр нэгэн хэсэг мөрийтэй тоглоомд донтож, улмаар танил найз нөхдөөсөө их хэмжээний мөнгө залилсa н хэрэгт унаж байсан. Шүүх цагдаагаар эрэн сурвалжлагдаж байхдаа БНСУ-ыг зорьж, тэнд амьдралаа дахин 00-ээс эхэлсэн гэдэг. Улмаар өмгөөлөгч Р.Булгамаагын тусламжтайгаар эх орондоо ирсэн даруйдаа солонгос хоолны газраа нээсэн нь чухам амжилтыг дагуулсан. Өмнөх өр ширнээсээ…

Read More

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны Ерѳнхийлѳгч, BURO олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч модель Ѳ.Содгэрэл төрлөх гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ. Эхээсээ хоёулахнаа тэрээр дүү Ө.Тодгэрэлтэйгээ хамт Buro-г босгож яваа. Багаасаа л нийгмийн идэвхи сайтай, олныхоо дунд нэр хүнтэй онц суралцдаг байсан гэгддэг Ө.Содгэрэлийн аав ээж сэхээтэн хүмүүс бөгөөд охидынхоо боловсролд ихээхэн анхаардаг байсан гэнэ. Өдгөө 38 настай Ө.Содгэрэл багаасаа л номын хорхойтон байсан бөгөөд тэмдэглэл их хөтөлдөг байсан гэдэг. Ө.Содгэрэлийг уртаашаа ганц шампунийн рекламанд тоглов уу үгүй юу баян айлын бэр болж, хурим хийн сураг алдарсан хүн хэмээн хэвлэлүүд бичдэг байсан. Сүүлийн гурван жил эх орондоо…

Read More