Монголын хамгийн олон харилцагчтай гэгддэг Хаанбанкыг тойрсон асуудал, маргааш сүүлийн үед улам хүчээ аваад буй. Тэгвэл нэгэн иргэн тус банкны данснаас нэг шөнийн дотор 27 сая төгрөгийг алдсан төдийгүй, банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй талаар “Хаанбанк хэрэглэгчид” группт бичжээ. Тэрээр “Хаанбанк арай дэндэж байна аа 10/25-10/26 шилжих шөнө 01:24 цагт данснаас 27 саяыг алдлаа. Уг нь өдрийн лемит нь 20 сая гэтэл шууд нэг оролтоор 27 саяар гаргачихсан . Лемит хэтэрсэн тохиолдолд нэг ч төгрөг гаргадаггүй гүйлгээний дүн буюу лемит хэтэрсэн байна гээд гүйлгээ хийгдэж болдоггүй . Мөн өөр серверээс миний интэрнэт банк руу үйлдэл хийж байгаа…
Зохиогч: Эрхэм админ
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Отгонтуяа өнгөрсөн хавар Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одонгоо гардсан. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж тэрээр уран бүтээл, бизнесээ аль алийг нь орхигдуулалгүй “дөрөө харшуулан” яваа. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа охидынхоо зургийг дэлгэж “Үзэсгэлэн гоо сайхан охидуудаараа гангарна” хэмээн бичжээ. Түүний хувьд сайн ээж, сайн ханиас гадна сайн уран бүтээлийн хамтрагч гэдгийг ойр дотныхон нь ам бардам хэлдэг. Үүнийгээ батлах гэсэн мэт өчигдөр шинэ уран бүтээлд хамтран оролцож буй уран бүтээлч найзууддаа гараа гарган хонины гуя шарж өгч байгаа харагдана лээ.
Нэгэн цагт хайрын дууч гэх тодотголтой явсан дуучин С.Сэрчмаа өдгөө “онигооны хатан хаан” нэр зүүгээд байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд хоёр охинтойгоо АНУ-аар аялж байгаад ирсэн тэрээр стиль имидждээ өөрчлөлт хийжээ. Дунд зэргийн үсээ бүр халимаг, тэр дундаа 2000 оны стилийг санагдуулам болгон тайрч өөрчилжээ. Дуучин бүсгүйн хувьд хошин мэдрэмж өндөртэй бөгөөд өөрийн гэсэн онигооны групптэй. Өдгөө 39 настай тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө 50 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийж явсан сэргэлэн бүсгүй.
Одоогоос хэдэн жилийн өмнө “I phonе” гар утсанд дэлхийн алдартай дуучидтай хоршин дуулах боломжтой “karaoke” аппликейшнийг ашиглан Э.Анужин гэх Монгол охин дуучин Жессие Жэйтэй хамтран дуулж “Youtube” сайтад байршуулсан бичлэгийг нь 7 сая гаруй хүн үзэж байв. Үүнээс хойш ““Universe best songs”, “Оддын академи” зэрэг олон уралдаанд өөрийгөө сорьсон Э.Анужин өдгөө “The wasabies” хамтлагаар овоглох болсон. Тэгвэл тэрээр өнгөрсөн жилийн 20 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж чадаагүй учраас энэ жил 21 насны төрсөн өдрөөрөө ёстой л бут авсан гэнэ шүү. Түүний хувьд Баянхонгор аймгаас гаралтай бүсгүй.
Сайхан бүсгүйг хэн бэл бэнчинтэй нь авч суудаг нь эртний бичигдээгүй хууль. Энэ л хуулиар яваа бүсгүйчүүд бол мисс Б.Гантогоо, Г.Гантуяа нар. Төөлбөл нуруу чацуу, тоолбал нас ойролцоо энэ бүсгүйчүүд 15-16 жилийн өмнө жинхэнэ “супер стар”-ууд байлаа. Өдгөө хэн хэн айлын эзэгтэй болж, нас намба суусан. Мөн тэд бэлтэй нөхрүүдээсээ хараат бусаар тус тусын бизнес эрхэлдэг болсон. Тухайлбал, мисс Б.Гантогоо барилга, интерьер чиглэлээр ажиллаж буй бол Г.Гантуяа номын дэлгүүр, барилга худалдааны салбарт хүч үзэж буй. Тэгвэл тэд өдгөө хамтдаа Арабын нийслэл Дубай хотын хамгийн тансаг зочид буудалд хамтдаа аялж яваа аж. Ингэхдээ хэн хэнийхээ ажлыг амжуулж, гэрээ хэлэлцээрээ хийсээр яваа…
Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, шинэхэн гэргийгээ танилцуулж, цахим орчинд шуугиан тарьж байсан цаг саяхан. Тэд өдгөө олны хэл амнаас дайжиж Япон улсад гэр бүлээрээ амьдарч буй. Өөрөөсөө даруй 10-аад насаар дүү бүсгүйг эхнэрээрээ сонгосон Аса аварга сүүлийн үед огцом жин хаяж байгаагаа нуухгүй байгаа. Тэд өчигдөр Японы баячуудын цуглардаг “One night Tokyo” хүлээн авалтад оролцсон байна. Энэ хүлээн авалтад түүний үзэсгэлэнт гэргий М.Отгонцэцэг өөрийн төгс галбирыг илтгэсэн ноолууран даашинз өмссөн бол, эрхэм аварга үнэтэй брэндийн хослолоор гангарчээ. Д.Дагвадорж ёкозүна болсон анхны монгол хүн бөгөөд тэрхүү цолоо…
‘Гоёл-2020’ наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион шалгарч байсан цаг тэртээ хоёр жилийн өмнө. Энэ жил 29 нас хүрч буй миссийн хувьд өөрийн цахим хуудсаа монгол үндэсний хувцастай зургаараар чимсэн байна. Ойрын өдрүүдэд шинэ жилийн баярын хөтөлбөрүүдийн зураг авалтад идэвхитэй оролцож буй тэрээр маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажилладаг. Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар…
Монголын хамгийн анхны “Universe best songs” тэмцээний Гранприг авснаар олонд танигдсан дуучин бүсгүй бол Ч.Цэлмүүн. 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан тэрээр хэдхэн хоногийн өмнө 30 нас хүрчээ. Оюутан байх хугацаандаа урлагын карьераа амжилттай эхлүүлж байсан тэрээр өдгөө Япон улсын анагаах ухааны корпорацийн зөвлөхөөр ажиллаж буй. УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы зээ дүү гэгддэг түүнийг “мексик” цустай гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй. Түүний нагац эмээ буюу Г.Баярсайхан гишүүний ээж нь латин америк хольцтой хүн байсан гэдэг. Эмээгийн энэхүү “халуун цус” дуучин бүсгүйд өвлөгдснийг түүний гоо үзэсгэлэнгээс харж болно. Ч.Цэлмүүн монголд байхдаа “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.Тэрээр “Шинжлэх…
Монгол бүсгүй Солонгост хүний амь авраад гал команд, цагдаагийнхныг ирэхэд нуугдчихсан байж. Өмнөд Солонгосын Гуанжу хотод ээжтэйгээ хоёулаа амьдардаг бяцхан бүсгүй дээд айлд нь гал гарахыг мэдээд эр зориг гаргаж, эрдэнэт хүний амь аварчээ. Энэ эрэлхэг зоригтой бүсгүйг Зундуйхүү овогтой Ундармаа гэдэг. Байранд нь утаа униар болж гал гарсныг мэдсэн даруйдаа цонхоороо хартал нэг залуу тагтан дээрээ нохойтойгоо хоёулаа яахаа мэдэхээ байсан бололтой тусламж эрсэн шинжтэй байжээ. Бүсгүй байрныхаа бусад айлуудаас тусламж хүсэхээр баахан хаалга нүдэж гүйсэн ч хүнгүй байсан уу яасан, нэг нь ч тайлж өгөөгүй учир ганцаараа дээвэр рүү гүйн гарчээ. Дээврээс олс унжуулж татаж аварья гэж бодож…
Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг Ардын жүжигчин цолоор шагнахаар болжээ. Өдгөө 57 настай түүнийг ард түмэн “Хасар” Жагаа хэмээн алдаршуулдаг. Тэрээр 1964 оны 5 сарын 2нд Дундговь аймгийн Мандалговь хотод төржээ. Б.Жаргалсайхан арван жилд байхдаа, 1977 оноос 1982 он хүртэл тухайн үеийн Пионерын ордонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн үндэсний болон чөлөөт бөхийн дугуйланд хичээллэж байсан гэдэг. Тэрээр чөлөөт, самбо, үндэсний бөхийн чамгүй олон тэмцээнд оролцож байжээ. Тэрээр “Говийн эр хүнээс дутахгүй, эрэмгий, бяр тэнхээтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл нь миний ээж байгаа юм. Ээж…