Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн авьяас билгээ гайхуулж, олон сайхан дүрийг бүтээж явдаг МУГЖ Г.Золбоот, Ш.Алтанцэцэг нар нэгэн дэлгүүрийн рекламд тогложээ.
Өдгөө 60 насруу дөхөж яваа тэд үеийнхнээсээ ихээхэн толиотой харагдах агаад, ирэх сар шинийн дээлний өнгө төрхийг тодорхойлсон уу гэмээр гоёмсог хийц, материал, загвартай дээл өмсчээ.
Жүжигчин Г.Золбоотын хувьд сүүлийн үед чанартай уран бүтээлүүдээс сонгон шилж тоглох болсон. Харин Ааяа буюу Ш.Алтанцэцэг гавьяатын хувьд уран бүтээлээсээ түр хөндийрч эмээгийн ажлаа их сайн хийдэг болсон талаар ойр дотныхон нь өгүүлэх болжээ.