Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Мексик” гаралтай Ч.Цэлмүүн 30 нас хүрчээ
Папарацци

“Мексик” гаралтай Ч.Цэлмүүн 30 нас хүрчээ

Эрхэм админBy Эрхэм админ11/24/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хамгийн анхны “Universe best songs” тэмцээний Гранприг авснаар олонд танигдсан дуучин бүсгүй бол Ч.Цэлмүүн. 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан тэрээр хэдхэн хоногийн өмнө 30 нас хүрчээ.

Оюутан байх хугацаандаа урлагын карьераа амжилттай эхлүүлж байсан тэрээр өдгөө Япон улсын анагаах ухааны корпорацийн зөвлөхөөр ажиллаж буй.

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы зээ дүү гэгддэг түүнийг “мексик” цустай гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй. Түүний нагац эмээ буюу Г.Баярсайхан гишүүний ээж нь латин америк хольцтой хүн байсан гэдэг. Эмээгийн энэхүү “халуун цус” дуучин бүсгүйд өвлөгдснийг түүний гоо үзэсгэлэнгээс харж болно.

Ч.Цэлмүүн монголд байхдаа “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.Тэрээр “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна” гэж байсан удаатай.


Мөн тэрээр АШУҮИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж байжээ. Харин саяхан Японы Тохоку Их Сургуульд докторын зэргээ хамгаалсан юм.
Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.

Харин дуучин бүсгүй уран бүтээл болон хувийн амьдралаа ганцаар зохицуулж ирсэн. Тэрээр сүүлд С.Ангараг хэмээх залуутай гэрлэж байгаагаа албан ёсоор зарласан. Удаан хугацаанд найз нөхдийн холбоотой байсан тэд одоо Япон улсад ажиллаж, амьдарч байгаа. Түүний найз залуу С.Ангараг нь Монголын шигшээ багийг төлөөлж талбайн теннисний төрөлд Азийн наадамд оролцож байжээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.