Өнөөдөр Төрийн дээд шагналын хур Төрийн ордонд бууж байна. Салбар салбарын шилдэгүүдийг төр үнэлж өөрийн одон медиалуудаа гардуулж байна.
Тэдний дунд рок попын урлагт 40 жил зүтгэсэн “Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболд энгэрээ цоолуулж буй юм.
Түүнийг угтан авахаар хамтлагийнхнаас гадна “New Star” студиогийн захирал Нармандах, МУГЖ Ж.Уранчимэг, дуучин Э.Болор-Уянга нар хүрэлцэн иржээ.