Монголын хэвлэл мэдээллийн салбараас төрийн өдөрлөгт сууж буй бүсгүйчүүдийн нэг бол “Ийгл” телевизийн нэвтрүүлэгч асан Бадарчийн Жаргалмаа.
Өдгөө парламентийн гишүүн болсон тэрээр хэдэн жилийн өмнө тархины хавдраар хүнд өвдөж, ард түмнийхээ хайр хишиг, тусламжтайгаар БНСУ-д бүрэн эмчлүүлж ирсэн. Тэр цагаас хойш өөрийн нэрийн ток шоугаа хийж үзэгчидтэйгээ ховор сонин сонирхолтой хүмүүсийг уулзуулдаг байв.
Үүнийгээ тэрээр ард түмэндээ “барих бэлэг” хэмээн ярьж байсан удаатай. Энэ хугацаанд тэрээр МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг байсан бололтой. УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ “явсан”. Тэрээр гэр бүлээсээ ганцаараа хэвлэлийн салбарт ажиллаж байсангүй. Түүний дүү Мөнхбат буюу Мөөгий МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрөөр уулздаг байсан. Өөрийн гэсэн харизмтай, хөтлөлтөө маш сонирхолтой хийдэг гэсэн магтаалыг үзэгчдээсээ сонсдог тэрээр Б.Жаргалмаа гишүүний төрсөн дүү гэдгээ өчигдөр зарлаж, эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэжээ.