Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах санал гаргасныг Байнгын хорооны хурлаар дэмжсэн.
УИХ-ын М.Оюунчимэг энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “ Н.Онон гавьяат жүжигчинийг бол хүндэлдэг ээ.
Таныг уран бүтээлчийн хувьд үнэхээр биширдэг. Тэгэхдээ та тэнд очих хэрэг байгаа юм уу, яг үнэнийг хэлэхэд. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг энд авч ирээд тайланг нь сонсоод, татахыг нь татаад, хариуцлага тооцъё.
Ер нь цаашдаа Үндэсний зөвлөлд байх уу, байхгүй юу. Сардаа 200 .000 төгрөг авдаг гэсэн. Одоо дээрдэж байгаа юу. Энэ талаар танд хэр ойлголт байна вэ” гэв.Үүнд Н.Онон хариулахдаа “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд юу болж байгааг мэдэхгүй. Тэр талын ойлголт сайнгүй байгаа, тоймтой юм хэлж чадахгүй. Мэдээлэл аваагүй” гэв.