Хэдхэн сарын зайтай МУГЖ цолоор шагнуулж буй жүжигчид бол “Аримун”-ы Д.Ганцэцэг, УДЭТ-ийн Г.Амгаланбаатар нар. Театр уналттай байх үед эдгээр залуус “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгийг тоглож, дахин сэргэн мандалтыг авчирч байсан гавъяатай уран бүтээлчид.
Тэгвэл өчигдөр Д.Ганцэцэг лайв хийх үеэрээ “Одоо миний хамгийн хайртай хүн энд гарч ирнэ” хэмээн ярьсан нь Г.Амгаланбаатар байсан билээ.
Нэгэн цагт тэднийг хайр сэтгэлийн холбоотой гэдэг яриа гарч байсан. Хэн хэн нь гэр бүлтэй ч үй зайгүй найзууд бөгөөд бараг л өвөр түрүүндээ орох нь холгүй байдаг талаар тэд өөрсдөө ч бусдаас нуудаггүй тэд. Г.Амгаланбаатар нэгэн удаа бүр “Ганаа бид хоёр чинь ил амрагууд байхгүй юу.
Хоёр талын маань гэр бүлийнхэн ч ойлгодог юм` хэмээн хошигнож байсан удаатай.