Зохиогч: Эрхэм админ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Нэг тонн нүүрс тутамд Нэг мод тарих” зорилтыг “А6-20” бизнес төлөвлөгөөндөө тусгажээ. Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 176 сая мод тарихыг зорьж байгаа аж. Энэ төлөвлөгөөний талаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа. -Та бүхэн “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хангай болон говийн нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аян хэзээнээс эхлэх вэ, модоо яг хаана хаана тарих вэ? -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2021 оны гуравдугаар сарын 9-нд компанийн дунд хугацааны А6-20 бизнес төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөө эдийн засаг, бизнес, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин гээд бүхий л…

Read More

Одоо цагт хөрс даасан бор арьстай, гүндүүгүй жинхэнэ монгол эр хүн гэх тодотгол моодноос халагдаад эхлэв ээ. Энэ бүжигчин залууг л хар. Бүсгүй хүнээс илүү өөгүй, толигор арьс, төгс инээмсэглэл, авьяас түүнд бий. Солонгост амьдарч, Японы эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн рекламанд тоглосон түүнийг З.Чингүүн гэдэг. Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангид суралцдаг тэрээр 1997 онд төрсөн. Багаасаа бие даан суралцаж, гэр бүлээсээ тусдаа амьдардаг түүнийг “Намайг сонгооч” нэвтрүүлэг, Ука Цэцэ хоёрын “Гараад ир” дууны клипнээс харсан хүмүүс олон биз. Гудамжны бүжигчин чиглэлээр амьдралын хэв маягаа бүрдүүлж яваа З.Чингүүн Солонгосын алдартай бүжгийн студид хичээллэдэг байна.

Read More

Монголын тайз дэлгэцийн урлагт аав ээжээсээ дутахааргүй өөрийгөө зориулж яваа хүн бол Фантастик продакшины найруулагч, жүжигчин Б.Тамир. Өдгөө 35 настай түүний хувийн амьдрал бүтэлтэй биш ч, уулзаж учирч учир ургуулж явсан бүсгүйчүүд цөөнгүй. Ганц бие аавын амьдралаар амьдарч яваа тэрээр варенны шил цуглуулах хоббитой гэнэ шүү. Энэ тухайгаа “Нэг л мэдэхэд шил цуглуулдаг болсон байна. Шил цуглагдагдсан байхад нас нэмсэнд тооцохгүй биздээ” хэмээн хошигножээ.

Read More

Монголын кино урлагт чанартай, өгүүлэмж сайтай уран бүтээлээрээ бусад найруулагч нараас ялгардаг хүн бол УДЭТ-ийн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг. Тиймээс ч түүний хийсэн уран бүтээл бүхэн нь амжилт дагуулдаг. Тэгвэл тэрээр дараагийн уран бүтээлээ Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын нутагт хийж буй бөгөөд зураг авалтаа тайгад хийж байгаа аж. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, гэр бүлээрээ кино натурт гарснаа дурьджээ.

Read More

Орхон аймгаас УИХ-д бие даан дахин сонгогдсон хүн Н.Алтанхуяг. Нэгэн цагт Ерөнхий сайд явсан тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, эхээс төрсөн ах дүү нараа сошиал найзууддаа танилцуулжээ. Ингэхдээ тэрээр “ Аав Норов, ээж Жигүүсэнгийн 8 хүүхэд. Том ах худалдааны техникум, МУИС төгссөн, насаараа худалдааны байгууллагад ажилласан. Том эгч бас худалдааны техникум төгсөж насаараа тогооч хийсэн. Дараачийн ах Одесса хотод компьтерийн инженерээр төгсөж насаараа IT салбарт ажилласан. Эгч Анагаахын дунд, АУИС төгсөж насаараа эмчээрээ ажиллаж байна. 5 дахь нь би МУИС төгсөж тэндээ багшлав. 6 дахь нь Германы Дрезден хотод төгсөж компьютерийн программистаар эрэл геофизикт ажиллаж байгаад ганзагын наймаанд шилжиж…

Read More

Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав. Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна. Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг…

Read More

Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, халдварын эсрэг дархлаажуулалт, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээ, тусгаарлан эмчлэх байр, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх ор зохицуулалт,…

Read More

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийнэ. 2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ. Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.

Read More

Дархлаа сэргээх нэмэлт /бүүстэр/ тунг хэн хийлгэх ёстой вэ? Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна. Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой. Коронавирусээр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу? Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь…

Read More