Зохиогч: Эрхэм админ

Ромео Жульетта жүжгийн Розалина, Анна Каренина жүжгийн Бетсигийн дүрээр үзэгчдийн дунд хэдийнэ танил болсон Драмын театрын авьяаслаг жүжигчин бүсгүй М.Тогтохжаргал залуу хар хүүтэй учир ургуулжээ. Түүнийг 37-р Точка кинонд Содномын залуу насны дүрийг бүтээж олон охидын зүрхийг шархлуулсан залуу жүжигчин О.Самданпүрэвтэй үерхэж байгаа гэх яриа жиг жуг сонсогдох болсон. Тэгвэл энэ нь бодит амьдрал дээр бус кинон дээр амрагууд болсон тухай бөгөөд жүжигчид маань хамтдаа “Нэг талын тасалбар” кинонд хосуудын дүрийг бүтээсэн байна. Тус кино нь Боловсрол суваг болон Юнивишнийн Монгол кино багцаар гарч эхэлжээ. Кинон дээр гол дүрийн залуу нь үеийн охиноо жирэмсэн болгож “хаячихаад”, өөрөөсөө эгч бүсгүйтэй…

Read More

Монголын загварын шоу, тайз дэлгэцийн уран бүтээл, тоглолт зэрэг чухал арга хэмжээнүүдийг Кадргүйгээр төсөөлөхийн аргагүй. Кадр гэж хэн бэ? Тэр бол загварын шоу, урлагийн өндөр босготой арга хэмжээний зэрэг зиндааг аварч байгаа нэгэн. Тэрээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш 8 жилийн хугацааг үджээ. Тэр ч утгаараа орчин цагийн хамгийн эрэлт ихтэй залуу дизайнераар Кадр буюу Б.Энхбаатар үнэлэгддэг. Kadr брэнд зөвхөн фешн салбараас гадна, шоу бизнесийн салбарт ч хүч үзсээр байна. Телевизийн “Яг түүн шиг” шоунаас эхлэн оддын томоохон тоглолтуудаас түүний хэв шинж, стиль үнэртэнэ.…

Read More

Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Баяраа агсны хүү Б.Хонгор аавынхаа сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьснаар олон жил болжээ. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Түүний хувьд ухаан орсон цагаасаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөө, тайз, тайзны ард өссөн гэдэг. Анх зургаан настай байхдаа “Соёл-Эрдэнэ” хамтлагтай Соёлын төв өргөөний тайзнаа гарч дуулж байсан түүхтэй. Тухайн үед “Хэрвээ би шидтэн бол”, “Зүүдний Чингис” зэрэг дууг дуулж байсан бичлэг одоо ч МҮОНРТ-ийн алтан фондод хадгалагдсан байдаг. Хэрвээ дуучин Б.Хонгорын аав Баяраа агсан өнөөдөр амьд сэрүүн байсан бол энэ жил 66 настай байжээ.

Read More

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөхөн дотроос өөрийгөө олсон хэмээн онцолжээ. Тэрээр одоогоос 22 жилийн өмнө мяраалаг бүсгүй байсан бөгөөд охин, хүү хоёроо ойрхон зайтай төрүүлсэн учраас жин нэмсэн байжээ. Харин бодибилдингийн спорттой учирснаар түүний хүсэл мөрөөдөл биелж энэхүү бие галбираа 44 насандаа ийм сайхан авч яваа аж. Түүнчлэн, тамирчин бүхний хүсэл мөрөөдөл болсон тив, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож явна.

Read More

Элдэв хов жив, хэрүү л  маргаанаа с  хол эерэг хандлага, шинэ түүчээг эхлүүлэх Z generation-ийнхэн “нүүр ном”-ыг хөгшин хүмүүсийн хэрэглээ ч гэж авч үзэж байх жишээний. Тэгвэл Instagram хуудаст тогтсон байр суурьтай болсон энэ охин Z generation-нийг төлөөлөх хамгийн царайлаг тамирчин. Тулааны спорт эмэгтэй хүн зориглож хийх хялбар ур чадвар биш. Эмэгтэй хүн уян хатан, үргэлж зөөлөн, ялдам байх хэрэгтэй гэдэг хандлага тогтсон ч энэ хэвшмэл ойлголтыг өөрчилж өгсөн нь Таеквондогийн ОУ-ын хэмжээний мастер Б.Намуун юм. Монголын тулааны спортоор хичээллэж, царайлаг дээрээ олон ч амжилтын эзэн болж байгаа нь түүний ур чадвар, хичээл зүтгэлийг харуулж байгаа хэрэг. Тэрээр монгол…

Read More

Авьяас удам дамждаг гэдэг. Хоолойны цар хүрээ сайтай дуучин гэж ард түмэндээ үнэлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн билээ. Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг. Дуучин бүсгүйн хувьд өдгөө 48 настай.

Read More

“Боловсрол” телевизийн “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “The Wasabies”. 2018 онд байгуулагдсан охидын хамтлаг хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа. “Оддын академи” шоуны төгсгөлд 100 сая төгрөгийн продюссингийн гэрээний шагнал авч байсан “The Wasabies” хамтлаг анхны цомгоо “Girl Generation” нэрээр 2019 онд гаргасан. Тэгвэл хамтлагийн хамгийн өхөөрдөм гишүүн Э.Аминхүслэн өнгөрсөн зургадугаар сард амаржиж, анхны үрийн зулайгаа үнэрлэсэн. Түүний араас хамтран дуулагч Энхгэрэл ээж болсон нь хамтлагаасаа гарах шалгаан болсон. Хорьж болдоггүй хорин насандаа ээж болсон тэд хамтлагаасаа гарах шийдвэр гаргасанд фенүүд нь сэтгэл дундуур байв. Гэхдээ тэд нэгэнт сонголт хийсэн.…

Read More

Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбод болон нийгмийн талаас маш олон өөрчлөлт гарч байдаг. Бие махбодын өөрчлөлтийг хүн бүр л мэднэ. Гэтэл сэтгэлзүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар ярьдаггүй. Үүний улмаас хүүхдүүд сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нийгмийн зүгээс ямар дарамт шахалт ирдэг, хүүхдүүд чухам яагаад сэтгэлзүйн тулгамдсан…

Read More

Навчис шаргалтсаар 10-р сар эхэллээ. Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэж ордуудын 10-р сарын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр хэт бөөрөнхий, шийдвэр гаргахгүй удвал таагүй зүйл тохиолдож болзошгүй гэдгийг одод анхааруулж байна. Тодорхойгүй бэрхшээлээс болж сэтгэл санаа хямарч, хэт ядарч мэднэ. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох нь эрүүл мэндийг муутгах магадлалтай байна. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Хайртай хүмүүсдээ өөрийнхөө талаар эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх тал дээр их хичээ. Сарын дунд үед өвөрмөц сонирхолтой хүнтэй уулзаж, танилцах магадлалтай. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай хүмүүстэй хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно. Од эрхсийн нөлөөгөөр…

Read More

Дуучин Дээгий болоод байгаа асуудалд тайлбар хийлээ. Тэрээр цахим хуудаснаа “Эp aлдаж эрэг нypдаг xopвoo xoйно дoo , aйхтар хүмүүсийн apга зaлийг мэдрэхгүй өгөөшинд унaж аргaa барж явах азгүй хүн дээ би. Aaв охин хоёртой алаг үpcийг нь уулзуулж элгийг нь дэвтээж явcaнсан бол яалaa гэж ийм байдалд ортлоо эpxээ эдлэж чадахгүй амьтан хүний элэг дooг болох вэ дээ. Hac биенд хүрээгүй балчир охиныxoo дүүгээ caнах сэтгэлийг нулимстай нь сонсох , эцэг хүнд амар байдаггүй юм билээ. Учpaa мэдэхгүй хоёр нялх мaaнь ч aaв эгчийгээ санан бэтгэрч байгаа нь ойлгомжтой шүү дээ. Энэ бүхнийг хүмүүс ямар мэдэх биш хэлэх үг…

Read More