“Приусын босс”, “Өндөгөн толгойт”, “Царайлаг өдрүүд” гэх мэт 10 гаруй киноны гол болон туслах дүрд тоглосон “Ишчү” С.Батзоригыг мэдэхгүй хүн ховор.
Өөрийн ургийн овгоороо өөрийнхөө нэрийг тодотгодог тэрээр 30 насны босго алхсан хойноо гэр бүл зохиосон аж.
Үеийнхнээсээ хожуу гэрлэсэн учраас тэрээр мэдээж залуу эхнэртэй. Үзэсгэлэнт хөөрхөн эхнэртээ ч “Ишчү” ихээхэн халамжтай хань гэнэ лээ. Тэд дундаасаа нэг охинтой.