Бурхны төгс бүтээл болж төрнө гэдэг баргийн хүнд олдох азтай тохиол биш ээ. Эх орондоо ирээд удаагүй байхдаа өнөө “Zara” чинь гээд хэл ам дагуулснаар шинэ залуу жүжигчин А.Бадамлянхуа олны танил болох замд амархан хүрэв. “Zara” нэрээсээ илүү “Cool Аав”, “Огтлолцол” кинонд дүр бүтээснээр сайн мэдэх биз. Тэрээр Канад улсын Ванкувер хотод телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгсжээ. Дээрээс нь англи, испани хэлийг төгс эзэмшсэн гэж байгаа. Өдгөө 24 настай тэрээр жүжигчин болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж 12 настайдаа АНУ-ыг зорьсон гэдэг. Өндөг шиг өөгүй үзэсгэлэнтэй, жүжиглэх ур чадвартай, орчин цагийн хүсэмжит секси дүр төрхтэй түүнд харц унагах эрчүүд ар араасаа хөвөрсөөр…
Зохиогч: Эрхэм админ
Өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хоорондох зөрчлийг харуулсан “Шилжилт” хэмээх Action& Drama төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Д.Баттогтох тэр бүр олон кинонд тоглож байгаагүй нэгэн. Гэхдээ BSA entertainment-ийг удирддаг тэрээр БНСУ-д төгсөж ирсэн цөөхөн жүжигчдийн нэг. Тэрээр багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд 2015 онд сургуулиа төгсөж ирээд “Шилжилт” киноны гол дүр, “Замбуулин дуусах болоогүй”, “Эзэгнэгч”, “Шуугиан таригч” зэрэг бүтээлийн туслах дүрд ажиллажээ. Түүнийг хүмүүс “Амьдралын ээдрээ” киноны Ким Инхатай төстэй гэдэг. Солонгост суралцаж байхад ангийнхан нь Монгол Инха гэж хочилдог байжээ.
Би дурламаар байна кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн Мааз хамтлагийн дуучин, ахлагч Р.Сүхболд буюу Тагтаагынх өчигдөр хоёр дахь охиноо өлгийджээ. Оюутан ахуйдаа тэрбээр Рашаантын 18 бүтээлд тоглож, хүүхэд насандаа Хэцүү анги кинонд дүр бүтээсэн азтай нэгэн. Авьяастай, сүйхээтэй байж л уран бүтээл хийнэ хэмээн ам бардан хэлдэг Сүхээ заяаны ханиараа Алтанзул гэх даруухан бүсгүйг сонгосон. Үзэгчдээс буюу өсвөр насны охид, хөвгүүдээс өндөр үнэлгээ авсан Хамгийн азтай үе бүтээлд тоглоод амжсан азтай залуу. Залуу хосууддаа аз жаргалыг дээдийг ерөөе.
Одоогоос 10 жилийн өмнө МҮОНРТ-ээр “Амьдралд тавтай морил” нэртэй телевизийн олон ангит кино орой бүр цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг “уядаг” байв. Тус 65 ангит олон ангит кинонд Төгсөө, Билгээ, Ганаа, Болдоо, Золоо гэдэг гол дүрүүдийн нөхөрлөлийн талаар өгүүлдэг. Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон жүжигчид өнөөдөр хэрхэн өөрчлөгдснийг хамтдаа сонирхьё. Ганаа буюу “Оддын хөтлөгч” жүжигчин Э.Ууганбаяр Тал бүрийн авъяастай, тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу уран бүтээлчдийн нэг бол жүжигчин Э. Ууганбаяр. Тэрбээр “Хувьсал продакшн”-аас урлагийн замналаа эхэлж, бүхий л төрлөөр авъяас чадвараа олонд харуулсан гэхэд болно. “Амьдралд тавтай морил” кинонд тоглохдоо хүүхэмсэг, брэндлэг, сэргэлэн найзын дүрийг бүтээдэг. Тухайн…
Сангийн сайд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүүхдийн 100 000 төгрөгийг 2022.07.01 хүртэл олгоно. Ингэхдээ бэлнээр авч болно, хуримтлал бий болгож болно. Харин 2022.07.01 өдрөөс хойш хүүхдийн 100 000 төгрөгийн 50 000 төгрөгийг нь заавал хуримтлал хэлбэрээр хадгална. Үлдсэн 50 000 төгрөгийг нь бэлнээр авч болно. Эсвэл 100 000 төгрөгөө хадгалж, хүүхдэдээ хуримтлал үүсгэж болно гэдгийг мэдэгдлээ.
Өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэвшил дэндүү глобалчлагдаж байгаа мэт санагдах өнөө үед үндэсний хэв маяг, уламжлал ахуйг харуулсан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эрэлттэй болж эхлээд байна. Ямар ч эмэгтэй хүний дотор байдаг сэтгэл гижигдэм хүсэл бол үнэт эдлэл, хувцас, чимэглэлээр өөрийгөө гоёх тэр мэдрэмж юм. Чамин ганган эсвэл зөвхөн өөртөө зохисон хувцаслалт, өөрийг нь тодотгосон дүр төрх, имижтэй байх нь мэдээж дахин давтагдашгүй. Гэвч цор ганц дүр төрхөндөө таарах, ая данг нь олсон бүтээгдэхүүн олно гэдэг амаргүй. Харин донжийг нь олсон монгол ахуйг дүрсэлсэн, уламжлалт үндэсний хэв маягийг харуулсан гоёл чимэглэл монгол бүсгүйчүүдийн хэрэглээнд хэвшээд удаагүй байгаа нь “Байгаль” брэнд юм.…
СГЗ, Ардын урлаг судлаач, дууны үгийн шилдэг мастер Ж.Бадраа агсны ач хүү, нэрт найруулагч, дуучин Б.Бадар-Ууганы хүү Б.Наранзун өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр Америкт боловсрол эзэмшиж урлагийн салбарт чамгүй хугацаанд ажилласныхаа дараа БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Үүнийхээ дараа Б.Наранзун уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орсон.
Эхнэр нь нөхөртэйгээ маргалда ж улмаар хүүхдээ зодо ж, түүнийгээ бичлэг хийжээ. Хүүхэдтэй харгис, хэрцги й харьцаж буй уг бичлэгээ нөхөр рүүгээ явуулсан хэрэ г гарчээ. Хэргийг тодруулбал, гэмт этгээд болох О.З- нь 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн харьяа Хүүхдийн төв сувилалд өөрийн төрсөн хүү болох нярай Б.Х-тай хэвтэн эмчлүүлжээ. Хүү нь шарлалт өгөөд байсан тул эмнлэгт хэвтсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж байхдаа хүүхдийнхээ эцэг болох Б.Б-тэй хардалт, гэр бүлийн асуудлын улмаас маргалдан Б.Х-г амыг нь гараараа дарах,…
Загвар өмсөгч, мисс MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг М.Дашбалжид нийгмийн хариуцлагын хүрээнд жингээ хасахыг хүссэн охид бүсгүйчүүдэд үнэгүй зөвлөгөө өгдөг. Тэрээр хэдхэн сарын өмнө бяцхан охиноо төрүүлж ээж болсон. Мисс бүсгүйг эргүүлэх эрчүүд олон байсан ч үе тэнгийн Хүслэнт-Ертөнц хэмээх залууг нөхрөөрөө сонгож, хамтын амьдрал бүтээж яваа. Тэгвэл мисс бүсгүй маань өчигдөр гэр бүлээрээ төрсөн өдрөө тэмдэглэжээ. Энэ тухайгаа “2021.09.29. Манай гэр бүл төрсөн өдрөө даруухан хийлээ. Өнгөрсөн жил найзуудаараа бут авч байсан бол энэ жил хөөрхөн охинтойгоо баяраа тэмдэглэлээ. Дараа жил короно байхгүй, охин маань ой хүрчихсэн байх учраас бут авна аа” гэжээ.
Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амарсайхан өдгөө 42 настай. Тэрээр одоогоос 16 жилийн өмнө өөрийнхөө 5 хүүхдийн ээж, халамжит ханьтайгаа танилцаж байсан аж. Тухайн үед түүний гэргий Уран их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байсан бөгөөд анх Амарааг “Ахаа” хэмээн хүндэлдэг байсан гэнэ. Учир нь тэд 4 насны зөрүүтэй. Жүжигчин Б.Амараагийн хувьд оюутан байхдаа хөтлөгч, жүжигчин Ч.Ундралтай үерхдэг байсан гэдэг.