25-р суваг телевизийн “Making The Band” реалити шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамгийн анхны хамтлаг бол “Anemone” хамтлаг. Хамгийн эхэнд гарсан ч хамгийн удаан оршин тогтносон гэж болох тус хамтлаг албан ёсоор тарсан. Харин тус хамтлагийн шинэ гишүүн гэгддэг байсан А.Халиун өдгөө хоёр ч хүүхдийн ээж болжээ.
Тэрээр Anemone анх байгуулагдахад ганцаараа найз залуутай гэдгээ бардам хэлж байсан нэгэн юм. Хамтлагийн охидоосоо хоолойны темпээрээ ялгардаг тэрээр том хүүхдээ 2013 онд өлгийдөж байсан бол бага охиноо 2019 онд төрүүлж байв. Түүний гэр бүлийн хүнийг Төгөлдөр гэдэг бөгөөд урлагт хайртай, амьд хөгжмийн хамтлагтай байсан ажээ.
Anemone хамтлагаас Жанна Жулиа хоёр өрх тусгаарлах үед Халиун,Цэнгэлэн нар бууриа сахиж үлдсэн ч удалгүй хамтлагаа тарснаа албан ёсоор зарласан.