Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уг…
Зохиогч: Эрхэм админ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг прокурорын байгууллага 2021 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд энэ төрлийн 296 гэмт хэргийн улмаас нэг тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан аж. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1.3 тэрбум гаруйг нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин 630.3 сая орчим төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байжээ. Тиймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаад буй гэнэ. Тухайлбал, Дорнод аймгийн…
“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон мөн дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан Д.Баасанжав нарыг мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Өдгөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй ч “Ковид-19” өвчин, бусад шалтгааны улмаас хойшлуулаад байна. Д.Мөнхбат эмчийн хувьд “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа…
Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн багш, ажилчдын сууж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар гүнтэд 2019 оны аравдугаар сарын 19-ний 11.25 цагийн үед осолдож, долоон хүн нас барсан. Энэ ослын хэрэгт холбогдсон тус сургуулийн хоёр албан тушаалтны гэм буруутай, эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайн үед 33 хүний суудалтай, том оврын автобусанд явсан 20 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоож, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас ийм явдал болсон гэж үзсэн юм. Уг осолд холбогдуулж ДХИС-ийн Авто хэсгийн дарга И.Баяржаргал, автобусны жолооч Б.Энхбат нарыг…
Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг шүүгч нар алдуулав уу “Хөгжлийн банкны” гэх том модноос салаалсан, тус банкнаас санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөрийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй үйлдлүүдийн нэг нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, өдгөө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшээд буй Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцэж чадалгүй удлаа. Түүнтэй хамт “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун зэрэг албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр шүүх хурлыг нь удаа дараа товлодог ч хэлэлцэлгүй өнөөг хүрлээ. Хамгийн сүүлд…
“Киви” хамтлагийн дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун рекламны “мангас” болжээ. Банк санхүү бизнесийн салбарт ажилладаг тэрбээр өмнө нь Монголын томоохон ноолууран эдлэл үйлдвэрлэгчдийн нэг болох “Говь” компанийн нүүр царайгаар ажилласныг уншигчид санаж байгаа байх. Түүнээс хойш рекламны саналд дарагдах болсон тэрээ чадварлаг жүжигчин гэдгээ ч “тунхаглаад” буй. Эрүүл амьдралын хэв маягийг дасгал хөдөлгөөнтэй хослуулдаг түүнд үс сахал харин ч дэндүү зохио юу?
Өглөө бүр цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулзаж, бүхэл өдрийн эрч хүчийг бэлэглэдэг “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлч Г.Хонгорзулыг танихгүй хүн ховор. Тэрээр их сургуулиа төгссөн жилээ Mонгол HD телевизид ажилд орж байжээ. Харин түүний хувийн амьдралыг сонирхвол, тэрээр МУСТА жүжигчин Х.Ганхуягийн охин юм. Өдгөө хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг бөгөөд нөхөртэйгээ 11 жилийн өмнө гэр бүлээ батлуулж байжээ. Түүний ханийг Эрдэнэбаяр гэдэг, цагтаа загварын тайзнаа алхаж байсан загвар өмсөгч залуу.
Монголын урлагт тодрон гялалзаж байсан хосууд бол УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл болон түүний найз бүсгүй мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэдний хувьд “Бид гурвын болзоо” киноны зураг авалтын үеэр дотносож, улмаар мисс бүсгүй экс найз залуу реппер Tempo-г орхиж, хамтдаа амьдарч байсан. Гурван жил хэртэй үерхэсэн тэд салалтаа албан ёсоор зарлаагүй ч, жүжигчин бүсгүй АНУ-д очсон даруйдаа “нүүрээ бууруулсан” гэдэг. Сүр дуулиантайгаар найз бүсгүйнхээ араас АНУ-ыг зорьсон жүжигчин Э.Тодгэрэл ч төд удалгүй эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа эмээтэйгээ влог хийж, улмаар бодибилдэнгээр хичээллэж, туранхай өндөр залуугаас булчин шөрмөс нь зангирсан, “хүүхнүүдийн харц булаам” залуу болон хувирсан. Хэзээд Шүүдрээдээ үнэнч шүү хэмээдэг байсан тэрээр…
Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан нэгэн. Өөрийнхөө хөөрхөн сайхнаараа үргэлж бахархаж, өөртөө 100 хувь итгэлтэй явдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа хэл аманд орж, хөөрхөн царайнд нь сэв суусан тухайгаа дуулгажээ. Тэрээр “Миний арьс үнэхээр бүр өөдгүй болсон. Би хөдөө байхдаа бараг нүүрээ ч угаагаагүй.Сайхан арьс бол зүгээр байнгын арчилгаа юм байна. Харлах борлох нь ч одоо дүүрч. 7-хон хоногийн дотор зүгээр л сэвхтээд сайртаад толботож харлаад ирсэн зүгээр л гамшиг бурхан минь хүн болгон гоё…
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц бол Монголын тэрбумтнуудын нэг. Тэрбээр өнөр бүлийн эзэн бөгөөд Х.Тайван, Х.Номуун, Х.Дөлгөөн, Х.Тогтуун гэх нэг хүү гурван охины аав. Чамбай эхнэр, бүтээлч охидтой Б.Хурцын охидоос хамгийн их олны анхааралд өртдөг нь Х.Номуун. Монголын хамгийн үнэтэй, зиндаархалыг илтгэдэг Шангри Ла их дэлгүүрийн зурагт самбарыг чимдэг байсан Х.Номуун сүүлийн үед мэргэжлийн ажлаа хийх болжээ. Тэрээр Их Британы Колумбын их сургуулийг сэтгүүлч мэргэжилээр дүүргэсэн нэгэн юм. Сургуулиа төгсөж ирмэгцээ МИАТ-т ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан бөгөөд өдгөө Eznes нислэгийн компанид тодорхой албан тушаал эрхлэж, мөн сэтгүүлчийн мэргэжлээрээ хөтлөгч Анхаагийн удирддаг “Central tv”-д ажиллах болсон гэнэ шүү. Х.Намууны хувьд…