Нэг л мэдэхэд бидний хүндэтгэлд өртөж энэ хүн шиг сайн сэтгүүлч байхгүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч бол Л.Мөнхбаясгалан.
О.Дашбалбар агсантай холбоотой таагүй мэдээлэл явдаг ч түүнийг огт тоодоггүй тэрээр “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгүүдээрээ олны талархалыг хүлээсэн. Шударга үнэний дуу хоолой болж яваа тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан гэр бүлээрээ вируст дарлуулж байгаагаа дуулгав.
Тэрээр “Нөгөө дельта вирусыг хүртчихсэн хоёр дахь өдөр. Эм ууж эхэлсэн анхны өдөр… 3 р тунгаа 9 р сарын 1 ний өдөр хийлгэсэн гэхээр 2 сар л болжОдоогоор толгой өвдөж бие сульдсаар… ярихад хэцүү… Охин амтлах мэдрэмжээ алдсан, хүүд ямар нэгэн шинж тэмдэг өгөөгүй ч эерэг гарсан. Харин нөхөр сөрөг… зун тусаад эдгэсэн юм, бас 3 дахь тунгаа хийлгэсэн.
Хүү охин хоёр л хоёрдахь тунтайгаа яваа…. за иймэрхүү л маягтай дельта вирустэй “тулалдаж” бна. Эм олны жишгээр л ууж бна…. цаашид хэрхэхийг бүү мэд. Ном уншиж чадахгүй бичихдээ муу бгаа минь надад таалагдахгүй байна.
Бусдаар бол ковидыг ялж л таарна гэж бодож байгаа, аа тийм гэртээ тусгаарлагдсан” гэжээ.