Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Улсын бүртгэлд хуурамч мэдээлэл оруулсан гэх албан тушаалтнуудыг шалгаж дуусав
Папарацци

Улсын бүртгэлд хуурамч мэдээлэл оруулсан гэх албан тушаалтнуудыг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн, бүртгэгч Г.Санжаа, программист Ш.Доржбат нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 23.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

“Очир ням проперти деволопмент” гэх компанийн мэдээлэл хуурамч гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхийг түдгэлзүүлчихээд байтал дээрх гурван хүн эл компанийн захирал Г.Сансарболдын гаргасан хүсэлтийг үндэслэн 2019 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд оруулсан аж.

Уг нь дээрх компанийнхан бүртгүүлэхдээ ашигласан өргөдөл, түүнд хавсаргасан гаалийн мэдүүлгүүд хуурамч гэдгийг УБЕГ болон төрийн бусад байгууллагаас явуулсан шалгалтаар тогтоосон юм байна. Тухайн үеийн шалгалтаар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй аж ахуйн нэгжийн бичиг баримт хуурамч гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т заасан “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэсэн заалтыг дээрх гурван албан тушаалтан зөрчсөн аж.

Улмаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Б.Лхагвасүрэн, бүртгэгч Г.Санжаа, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн программист Ш.Доржбат нарыг хариуцлагад татахаар болж хэргийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.