Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Фото сурвалжилга: “Хохирогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болгоно
Мэдээ

Фото сурвалжилга: “Хохирогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болгоно

coolНийтэлсэн: cool03/04/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“17”  продакшн “Voo”-тэй хамтран “Хохирогч” олон ангит кино бүтээлээ. Сэтгэлзүйн драм, тэр дундаа нууцлаг, ээдрээт төрлийнхөд тооцогдох эл цуврал 10 ангитай. Киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, Б.Баярсайхан найруулсан бол С.Уран продюсероор ажилласан юм.

“Хохирогч” олон ангит киноны уран бүтээлчид “Нийгмийнхээ үнэт зүйл, зорилгын эрэг шураг нь болсон хүмүүс, ялангуяа залуус бид шударга хөдөлмөрөөр амьдралаа цогцлоохыг хүсэвч бид үнэхээр дор бүрнээ шударга, зөв амьдарч чадаж байна уу. Амжилт, мөнгөний төлөө зөвт зан чанарыг бус, материаллаг эл зүйлсийг нийгмийнхээ үнэт зүйл болгосон хүмүүс бүтээсэн нийгмийнхээ аль ч хэсэгт, шатанд нь өөрсдөө ч мэдэлгүй хохирогч нь болж байна. Би л зорилгодоо л хүрч байвал бусад нь хамаагүй гэж хүсэж бодсоноос өөрсдөө ч анзаарч боддоггүй, хардаггүй нэг буруу үйлдэл яг л нэг үзүүрээсээ хөвөрч буй утас шиг зогсоохын аргагүй дараа дараагийн буруу үйлдлүүдийг дагуулдаг. Тиймээс нийгэм буюу түүнийг бүрэлдүүлэгч хүн бүр мууд муугаар биш, мууг сайнаар даван дийлэх ёстой гэдэг санааг үзэгчдээсээ бид асууж, бас өөрчлөхийг хүсэж энэхүү киногоо бүтээлээ” гэж онцолсон.

Түүнчлэн “17” продакшныхан “Хохирогч” олон ангит киног хийц болон продакшны үнэ цэний хувьд гадаадын цувралуудын түвшинд ахиулахыг зорьж ажилласнаа дурдсан юм. Тодруулбал, зураг авалт, гэрэлтүүлэг, эвлүүлэг, өнгө, дүрүүдийн төрх, жүжигчдийн тоглолт гэхчлэн олон онцлог, шинэлэг байдлыг үзэгчдэд харуулахыг зорьжээ.
Гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Э.Чинзориг, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана нар тогложээ. Гоо үзэсгэлэн, амьдралын ухаан, өөрийн гэсэн амжилттай бизнес, хамгийн чухал нь өөрт нь ухаангүй хайртай нөхөртэй Гэрлээ, түүний нөхөр, хөдөлмөрч Болдоо, Гэрлээгийн төлөө юу ч хийхээс буцахгүй, хар багын найз Хандаа, харин тэдний амьдралд гэнэт орж ирсэн, нууцлаг залуу Анхаа нарын ээдрээт харилцаа, амьдралын сорилт, нууцуудыг өгүүлэх “Хохирогч” олон ангит киног энэ гуравдугаар сарын 10-наас үзэгчдийн хүртээл болгоно.

кино урлаг соёл фото сурвалжлага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.