Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»НМХГ-ынхаан “зөвшөөрөлгүй” баригдаж буй барилгын доор үйл ажиллагаа явуулаад байгааг шалгаад өгөөч!!!
Нийгэм

НМХГ-ынхаан “зөвшөөрөлгүй” баригдаж буй барилгын доор үйл ажиллагаа явуулаад байгааг шалгаад өгөөч!!!

coolBy cool03/14/2022Updated:03/14/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Баянгол дүүргийн III хороо Дунд голын хойд талд “Уранган ХХК”-ийн хашаанд үе үе барилга баригддаг. Гэхдээ уг барилгууд нь ямар ч зөвшөөрөлгүй баригддаг бөгөөд баригдаад дууссаныхаа дараагаар зөвшөөрлүүдээ авдаг гэх мэдээлэл байна. Яг энэ жишгээр тус ХХК-ийн хашаанд ямар зориулалтаар баригдаж байгаа нь үл мэдэгдэх дөрвөн давхар барилга баригдаж буй.

Уг барилгыг ямар ч зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа, шөнө орой дуу чимээ гаргаж амраахгүй байна зэрэг асуудлаар ойр орчмын айлууд нь НМХГ-т хандан өргөдөл өгчээ. Өргөдлийн дагуу НМХГ-аас шалгасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хамгийн ноцтой нь барилга баригдаж байх үед тухайн барилгын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулахыг хориглодог дүрэм-журам өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл тус барилгын зоорийн давхарт дулаан гарааш ажиллаж байх юм.

Баригдаж байгаа барилгын доод давхарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх нь нэг талаараа хүний амь нас, эд хөрөнгө, болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлж байгаа хэрэг. Гэтэл ийнхүү дураараа аашилж байгаа нь өөрөө уг барилгыг бариулж буй Б.Лхагвасүрэн гэгчид нэг бол хууль үйлчилдэггүй, эсвэл НМХГ-ынхан хахууль авч дээрх алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь НМХГ-ын хэд хэдэн дарга нар өдгөө АТГ-т шалгагдаж, хэргүүд нь эхнээсээ прокурор, шүүхэд шилжиж байгаа юм.

Тухайлбал, НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст ажиллаж, хүлээж авахдаа бусдаас хахууль авсан хэрэгт буруутгагдан АТГ-т шалгагдаж байгаа. Мөн НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авсан, мөн Богд хан уулын дархан цаазат бүсэд өндөр үнээр газар зарсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.

Барилгатай холбоотой дарга нар нь ийнхүү шалгагдаж байгаа энэ цаг үед Б.Лхагвасүрэн гэгч ийнхүү дураараа авирлаж байгаа нь НМХГ-ын дутуу хяналт шалгалт, авилгын сүлжээтэй шууд хамааралтай гэдгийг ч хэлэх хүн байна.

Бид Б.Лхагвасүрэн, “Уран ган” ХХК-ийн хашаан дахь барилгууд өмнө нь ямар ч зөвшөөрөлгүй баригдаж байсан гэх мэдээллийн талаар болон албан эх сурвалж болох НМХГ-аас тодруулан эргэж мэдээлэх болно.

Д.Энхсайхан

А.Баярмаа

Онцлох сэжигтэй фото сурвалжлага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.