70 дахь удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн лхагва гаригт өндөрлөлөө. Польшийн сайхан бүсгүй Каролина Биелавска дэлхийн миссийн титмийг хүртэж, оролцогч бүх сайхан бүсгүйчүүдийн хамт энх тайвныг хүсэж, дайн эсрэг буйгаа илэрхийлсэн байна.

Каролина Биелавска загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд магистрын зэрэг авахаар суралцаж буй оюутан юм. Дэлхийн миссийн дэд байрт АНУ-ын мисс Шри Сайни тодорсон бол Зааны ясан эргийн сайхан бүсгүй Оливиа Ясе гуравдугаар байрт шалгарчээ.
Энэ удаагийн дэлхийн мисс тэмцээний ойрын хараа, илэрхийлэл нь Дайн эсрэг байлаа. 70 дахь удаагийн дэлхийн мисс Польшийн сайхан хил залгаа Украин улсад дайн өрнөж буйд шаналж буйгаа илэрхийлэхийн хамт тэмцээний нэгдүгээр хэсэгт 2019 оны дэлхийн мисс, Ямайкийн сайхан бүсгүй Тони Анн Сингх алдарт дуучин Андреа Бочелли, Селин Дион нарын “Залбирал” дууг дуулж, тайз болон үзэгчдийн дунд 7000 лаа нэгэн зэрэг ассан байна .
Тус шоу нэвтрүүлэг дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг цацагдсан.

