Энэ цагийн залуусын анхаарлыг өөртөө татдаг инстаграм од бүсгүйчүүдийн нэг бол Т.Уранзүү. Түүний зөвхөн фэйсбүүк нь л гэхэд 33 мянган дагагчтай, тэдгээрийн 70-80 хувь нь эрчүүд байдаг гэхээр ойлгомжтой байгаа биз.

Т.Уранзүүгийн хувьд 22 настай, айлын ганц охин бөгөөд “Сити” их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр төгссөн нэгэн аж. Гоолиг бие, хөөрхөн төрхтэй тэрбээр өөрийнхөө биеийн харьцааг 110x70x120 хэмээн тодорхойлдог. Өөрийнхөө гоолиг байхын нууцыг орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэж тайлбарладаг аж.
Эцэг эхтэйгээ нээлттэй харилцаатай байдаг түүний өсвөр нас Турк, Германд өнгөрчээ. Европын оронд амьдардаг байсан болоод ч тэр үү илүү задгай сэтгэдэг, нээлттэй болчихсон гэдгээ тэрээр нуудаггүй.

