Яг одоо Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал болж, жагссан ард түмэнтэйгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шууд уулзалт хийж байна. Тэгвэл тэдний шууд ярилцлагатай зэрэгцэн яг одоо цагдаагийн байгууллагаас бэлэн байдал зарлаж, сүлжээ унагагч төхөөрөмжийг энд тэнд байрлуулж байна.
Өчигдөр эхэлсэн тус жагсаалтай холбоотойгоор цагдаагийн албан хаагчид тушаал аван шар түвшинд шилжиж, болзошгүй аюулын эсрэг бэлэн байдалтай байгаа билээ.


