Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино
Папарацци

Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хорино

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/13/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад буй. Гэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүний цагдан хорих хугацаа өчигдөр дууссантай холбоотойгоор өмгөөлөгч нар нь түүнийг батлан даалтад гаргах, прокурорын байгууллага таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт шүүхэд гаргасныг хэлэлцээд дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргалаа.
Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулснаас хойш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан нөхцөл байдал тогтоогдсон гэж тагнуулын байгууллагаас тухайн үед албан ёсоор мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан удаан хугацааны турш гүйцэтгэх ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсныг тогтоож, улмаар нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар багагүй хэмжээний валют хураасан хэмээн мэдээлж байгаа. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Харин шүүхээс хэргийг буцаахдаа гуравдагч орноос тагнуулын байгууллагын ажилтан хэмээн манай улсад мэдэгдсэн албан бичгийн эх хувийг ГХЯ-аар дамжуулан авч, хэрэгт нотлох баримт болгож хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Ч.Мөнхбаяртай хамтран ажиллаж байсан гадаадын иргэн нь гуравдагч орны ЭСЯ-нд ажилладаг, тухайн улсын тагнуулын байгууллагын офицер бөгөөд эх орноос нь манай улсад атташегаар илгээхдээ ГХЯ-аараа дамжуулж, тэр хүний мэдээллийг өгсөн байдаг. Аль ч орны тусгай албаны ажилтан ЭСЯ-ндаа атташе, нарийн бичгийн дарга зэргийн албан тушаалд томилогдон үүрэг гүйцэтгэдэг дипломат ёс жаяг дэлхий дахин бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.