Одоогоос 7-8 жилийн өмнө “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч болж байсан бүжигчин Төгөлдөр. Өдгөө төрөл арилжиж тэрбумтан Төөгөө болсон.
Хэд хэдэн бизнес эрхлэхийн хажуугаар хөрөнгөлөг айлд хүргэн суусан тэрбээр сүүлийн үед монголын ард түмний бодит амьдралаас “тасархай” зүйл ярьдаг хэмээх шүүмжлэлд өртөх болсон. Баяжих хүсэлтэй өсвөр насны охид хөвгүүд, өөрийнхөө үе тэнгийн олон залуусыг сошиалд дагуулдаг тэрбээр анхны амьдралаасаа төрсөн хүүгээ өөр дээрээ авсан бололтой.

Бүжигчин, тэрбумтан, инфлюенсэр гэх мэт олон цол гуншинтай тэрбээр анх шоунд оролцож байхдаа дизайнер Ниймаа гэх бүсгүйг эхнэрээ хэмээн танилцуулж, хүүтэйгээ тайзнаа гарч байсан удаатай.


