Монголыг залуучуудын улс гэж хэлж болно. Нийт хүн амын дийлэнх нь хүүхэд залуучууд гэдгийг судалгааны байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл нийслэл аймаг орон нутагт ирээдүйн иргэдийг хүмүүжүүлэх цэцэрлэг, ясли ихээхэн дутагдалтай байна.

Төрөөс 0-3 нас хүртлэх хүүхэдтэй ээжид сард нэгт удаа “Цалинтай ээж” гэх халамжийн хөтөлбөрт хамруулж 50 мянган төгрөг олгодог. Үнийн хөөрөгдөл өссөн энэ цаг үед тус “цалин” гэх мөнгө нь ам ч үгүй, хамарт ч үгүй хүрэлцэхгүй байна.
Жишээлбэл, ээжүүдийн өргөн хэрэглэдэг mamypoko живх 62 мянга, нэмэлт тэжээл буюу хуурай сүү хамгийн хямдхан нь дор хаяж 85 мянган төгрөгийн үнэтэй болжээ. Ийм байхад ээжүүд “цалин”-гаараа юу авах билээ. Үр хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн, живхний хомстолгүй явуулахын тулд цэцэрлэг, яслид өгөх нь арай дээр санагдах боллоо.
Ээжүүд бидэнд өдгөө 50 мянган төгрөгийн цалин бус хүүхдүүдийг маань эрүүл, аюулгүй өсгөх цэцэрлэг бариад өгөх дарга байна уу.
Өнөөдөр нэг сая хүн амтай нийслэлийн 9 дүүргийн 17 хороонд цэцэрлэг огт байдаггүй аж. Тойргоос сонгогдсон гишүүд цэцэрлэг барьж өгнө хэмээн эхчүүд бидний саналыг аваад хульх нь дээр цэцэг ургуулаад арилж өгдөг асуудал байсаар байгаа билээ.
Нийгэм хамгааллын салбарын сайд Ариунзаяа та уг асуудалд анхаарлаа хандуулаад өгөхийг эх хүний үүднээс хүсч байна.

