Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Улсын ерөнхий прокурортой хэрэг наймаалцсан гэх А.Гансүхийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ
Папарацци

Улсын ерөнхий прокурортой хэрэг наймаалцсан гэх А.Гансүхийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/20/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, амьдардаг байранд АТГ-ын мөрдөгчид өчигдөр нэгжлэг хийсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав.

Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, орон сууцад нэгжлэг хийж буй тухай зарим сайтад мэдээлсэн нь ташаа. Одоогоор тийм нэгжлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ч бас М.Энх-Амгалангаас тайлбар авч байгаа тухай мэдээлэл цацагдсан шүү дээ. Түүнээс мэдүүлэг аваагүй” гэсэн юм.

Харин Улсын ерөнхий прокурортой хэрэг наймаалцсан хэмээн хэвлэлд бичиж буй А.Гансүхийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Суруга Монгол”-ын байранд очиж А.Гансүхийн дүү А.Ганболдын хамаарал бүхий аж ахуйн нэгж болон дээрх компанийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр нарын албан өрөөнд нэгжлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг нь хураан авчээ.

Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн, А.Гансүхийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд газар эзэмших эрх шилжүүлж авсан асуудалд Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг буруутгаж байгаа гэх мэдээллийн дагуу АТГ-т гомдол гаргасныг шалгах хүрээнд ийнхүү А.Ганболд, Ц.Чинбаяр нарын аж ахуйн нэгжид шалгалт хийсэн юм байна. Харин М.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж, орон сууцад нэгжлэг хийгээгүйг олон эх сурвалж баталлаа. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангаас энэ талаар тодруулахад “Надад мэдэгдсэн, шалгасан зүйл одоогоор алга. Захиалгаар л ийм зүйл бичээд байгаа юм болов уу даа” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.