Нийслэлийн 9 дүүрэгт ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын ойн зурвас байгуулаж 120 сая мод тарихаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл Нийслэлийн хот тохижилтын газраас нийслэлийн моднуудыг тайрч, “амьд” сийлбэр болгон засч байгаа юм.
Ингэж моднуудыг сийлбэр болгосноор нийслэлийн өнгө үзэмжийг чимж байгаа ч, цаашдын насжилтыг нь богиносгож буйг учир мэдэх хүмүүс хэлж буй. Өөрөөр хэлбэл, модны амьд чанарт нөлөөлж 1-2 жилийн настай болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар мод тарих, ногоон хөтөлбөрийг улс орон даяар эхлүүлж буй ч хотын мээр маань энэ үйлдлээрээ өөрийн эсэргүүцлээ илэрхийлж буй гэлтэй.
Ургасан модоо арчилж, тэтгэж чаддаггүй юмаа гэхэд ийнхүү “мөнгө угаах” аргаа олж ядаж байгаад иргэд ихээхэн дургүйцэж байна.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс 120 мянган мод тарихын тулд хотын 12 га гаруй талбайг ойжуулахаар болсон. Ингэж ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийслэлийн нутаг дэвсгэрийн 23 хувьд хүрч нэмэгдэнэ хэмээн Нийслэлийн удирдлагууд саяхан л ярьж байсан билээ.
Ямартаа ч, тэд хэмнэлтийг эрхэмлэх энэ цаг үед нүгэлийн нүдийг гурилаар хуурах мэт ажил хийж буй нь даанч харамсалтай.

