Монголын рок попын цорын ганц эмэгтэй ая зохиогч “төмөр хатагтай” Б.Ангирмаа, нэгэн үе эстрадын томоохон төлөөлөгчдийн нэг болон гялалзаж явсан дуучин Х.Оюунбилэг нарын хамтарсан тоглолтын тов гарчээ.

Тайзны “элит хатагтай” хэмээн нэрлэгддэг дуучин Б.Ангирмаагийн хувьд сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан. Б.Ангирмааг рок поп урлагийн салбартаа хамгийн нандин, торгон мэдрэмжтэй, яруу тансаг бүтээлүүдийг төрүүлдэг ая зохиогчдийн нэг хэмээн онцлогдог.

